Өмнөд Солонгосын аврах багийнхан Чэжү арлын ойролцоо живсэн “Sewol” усан онгоцны сураггүй алга болсон 290 орчим хүнийг хайж байна.
Одоогоор 174 зорчигчийг аварч чаджээ. Энэ тоо өчигдөр оройн байдлаар 164 байсан. Амиа алдсан хүний тоо ес болж өсч, хэдэн арван хүн гэмтэл авсан талаар орон нутгийн удирдлагууд мэдээлсэн юм.
Аврах багийнхан эрлийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд гэрэл ашиглан, шөнийн цагаар ч эрлээ үргэлжлүүлжээ.
Ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байна.
Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Хон Вонг цаг алдалгүй хайлтаа үргэлжлүүлж, аль болох олон хүнийг аврахын тулд боломжтой бүхнийг хийхийг аврах багийнханд уриалсан юм.
Эрлийн ажиллагаанд 80 орчим цэргийн болон энгийн хөлөг онгоц, 20 орчим нисдэг тэрэг дайчилж, томоохон хэмжээний аврах ажиллагаа явуулж байна.
Сүйрэл болсон газарт эргүүл хийх зорилгоор АНУ-ын тэнгисийн цэргийн усан онгоцыг тус улсаас илгээжээ.
Гэвч цаг агаарын улмаас эрэлд саад учирч байна. Онгоц живсэн хэсэгт салхитай байгаа учир том давалгааны улмаас аврах багийнхан хэдэн цагийн турш усан онгоц руу ойртож чадаагүй гэж Reuters мэдээлэв.
Сураггүй болсон зорчигчдын ар гэрийнхэн сүйрэл болсон газрын ойролцоо Жиндо хотод цуглаад алга болсон зорчигчдын хувь заяаны талаар мэдээ хүлээж байгаа юм.
Зарим сурагч усан онгоц живэх үед гэр бүлийнхэндээ зурвас илгээсэн байна. “Ээж ээ, би танд хайртай шүү. Дахиад энэ үгийг хэлэх боломж олдохгүй байж магадгүй тул энэ зурвасыг илгээж байна” гэж нэгэн сурагч ээждээ бичсэн талаар Yonhap мэдээлж байна.