Дэлхийн шилдэг их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна.
Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities" (ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцох юм.
Эдгээр жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан иргэн энэхүү зээлд хамрагдах боломжтой.
Мөн жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан иргэн хамрагдах боломжтой.
Бүртгэл өнөөдөр, маргааш БШУЯ-ны 116 тоотод явагдаж байна. Сонгон шалгаруулалтыг баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд ярилцлагыг 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулах аж. Сонгон шалгаруулалтын дүнг энэ сарын 22-ны өдөр зарлах юм байна.
Сургалтын зээлийн санхүүжилтийг (сургалтын төлбөр) зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчид олгоно. Түүнчлэн сургалтын төрийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй.