Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн талаархи санал дүгнэлт гаргах, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.
Тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 26.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 1.2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр нөөцөлсөн байна.
Хаврын тариалалтын ажил ирэх сарын эхээр эхлэхтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. 315.3 га-д үр тариа тариална Энэ онд үр тариа 315.3 мянган га-д, үүнээс улаанбуудай 304.5 мянган га-д, хүнсний ногоо 8.3 мянган га-д, малын тэжээл 10.3 мянган га-д, тосны ургамал 24.1 мянган га-д, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийж, үр тариа 439.6 мянган тонн, үүнээс улаанбуудай 426.4 мянган тонн, төмс 198.1 мянган тонн, хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонн, тосны ургамал 19.2 мянган тонныг тус тус хураан авч 329.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх ажээ.
Мөн газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх, импортыг орлох экспортод чиглэсэн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Төрөөс үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг төслийг шинэчилж УИХ-ын байнгын хороонд, “Газар тариалангийн тогтвортой хөгжил“ хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.
Үүнээс гадна энэ жил улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 329 суманд 15.5 мянган га-д төмс тариалах бөгөөд нийтдээ 38.7 мянган тонн буюу хүрэлцэхүйц үрийн төмсний нөөц бүрдүүлжээ. Хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 120 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үр, төл сонгины булцууг нийлүүлэхээр болсон байна. Импортоор 2.4 мянган тонн үр орж иржээ Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ.
Тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 26.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 1.2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр нөөцөлсөн байна. Харин бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импортоор авахаар УИХ-ын тогтоолоор гаалийн болон НӨАТ -аас чөлөөлсөн юм.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 морины хүчтэй трактор, үр тарианы комбайн худалдан авах гэрээг байгуулснаар техник тоног төхөөрөмжийг уринш боловсруулалт, ургац хураалтын ажпаас өмнө нийлүүлэх юм байна.
Шийдвэрийн дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13.2 мянган тонн буудайн үр импортоор нийлүүлэх зөвшөөрлийг ХОРООолгож хэрэгжилтийг зохион байгуулж байна. Дээрх сан ОХУ-ын Алтайн хязгаар болон Буриадаас нийт 6.8 мянган тонн, “Милл хаус” компани 2000 тонн, бусад аж ахуйн нэгж 3.8 мянган тонн, нийтдээ 10.6 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 2.4 мянган тонн үр орж ирсэн, 3.9 мянган тонн үр тээвэрлэгдэж байгаа аж.
Импортоор орж ирэх үрийн буудайг Хөтөл, Сэлэнгэ, Булган салбаруудын элеваторт хүлээн авах ажээ. 20.1 мянган тонн шатахуун шаардлагатай Энэ оны тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоо гарчээ. Тиймээс хаврын тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар санал хүргүүлж хэлэлцээр хийж тохиролцсоноор хаврын тариалалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлж намрын ургацаас зээлээ төлөхөөр тогтжээ.
Үүнээс гадна энэ хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 70 хувьтай байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 морины хүчтэй трактор, үр тарианы комбайн худалдан авах гэрээг байгуулснаар техник тоног төхөөрөмжийг уринш боловсруулалт, ургац хураалтын ажпаас өмнө нийлүүлэх юм байна.
Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах зорилгоор бага оврын трактор, түүнд нийцсэн төмсний үрлүүр, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, сийрүүлүүр, хураагчийг 20 хувийн урьдчилгаатай дөрвөн жилийн хугацаатай зээлээр, мөн өрхийн болон хүлэмжийн аж ахуйн зориулалттай иж бүрдэл техникийг хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Э.Пагма