БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ)-аас Сөүл хотноо “Гурван талт хамтын ажиллагааны Олон улсын форум-2014” бага хурлыг энэ сарын 15-нд зохион байгуулжээ.
Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын НБДГ-аас зохион байгуулсан, гурав дахь удаагийн олон улсын бага хуралд тус байгууллага өөрийн оролцогч бус орнуудаас төлөөлөгч урьж илтгэл хэлэлцүүлсэн нь онцлог байв.
Манай улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд “Зүүн хойд Ази дахь интеграчлалын шинэ загвар: Итгэлцлийг бий болгох, хоёр талын хүчирхэг хамтын ажиллагаа хөрс суурь нь мөн” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Зүүн хойд Азид чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар танилцуулсан байна.
Мөн Монгол Улсын тус бүс нутагт олон улсын зуучийн үүрэг гүйцэтгэх чадамж зэрэг асуудлыг хөндөн, Хятад, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны бүтцэд орж ажиллах өөрийн улсын сонирхлыг илэрхийлжээ.
БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны уулзалтад манай улс анх удаа албан ёсоор оролцож, өөрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, санал солилцсоноороо ач холбогдолтой юм байна.