Украины Мариупол хотын 3057 дугаар цэргийн бааз үл мэдэх зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртсөн талаар “Украины үнэн” сонин мэдээлж байна. Талуудын хооронд үүссэн буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж шархаджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр баг зүүсэн, үл таних этгээдүүд Мариуполийн 3057 дугаар цэргийн алба руу хэд хэдэн автобусаар ирсэн байна. Тэд цэргийн байгууллага руу нэвтрүүлэхийг шаардаж, хашаа хаалгыг эвдэлж нэвтэрчээ.
Тус хотын Цэрэг-улс төрийн судалгааны төвийн тэргүүн Дмитрий Тымчук “Бидний авсан мэдээгээр эдгээр хүмүүс оросын цэргүүд биш, орон нутгийн салан тусгаарлагчид. Тэд цэргийн сургуулилт, бэлтгэл сайтай, ямар ч ялгах тэмдэггүй дүрэмт хувцастай байсан” гэж Facebook хуудсандаа бичсэн юм.
Одоогийн байдлаар Украины аюулгүй байдлын албаны тусгай цэргүүдийн тусламжтайгаар халдлагыг зогсоож, халдлагад оролцсон хэд хэдэн хүнийг саатуулжээ.
Энэ долоо хоногийн эхээр Донецкийн Бүгд Найрамдах улсыг дэмжих жагсаалын үеэр Мариупол хотын зөвлөлийн байрыг жагсагчид хяналтандаа авсан юм.
Хотын зөвлөлийн байрны оройд сүүлийн хэдэн хоногийн турш ОХУ-ын төрийн далбааг мандуулсан. Үүнээс гадна тус байрны үүдэнд жагсагчид “Донецкийн Бүгд Найрамдах Улс” гэсэн зурагт хуудсыг наасан байна.
Жагсагчид Донецкийн бүс нутгийн найман хотын засаг захиргааны барилгыг хяналтандаа авсан гэж Украины Батлан хамгаалах яамнаас албан ёсоор мэдэгдсэн.
Үүнд Мариупол, Ждановка, Макеевка, Краматорск хотуудын зөвлөл, Харцызск хотын гүйцэтгэх хороо, Горловка хотын цагдаагийн хэлтэс, Енакиево хотын зөвлөл болон цагдаагийн газар, түүнчлэн Славянск хотын цагдаагийн хэлтэс болон аюулгүйн албаны байр зэргийг тус тус хяналтандаа авсан юм.
Эдгээр хүмүүс Донецкийн хараат бус байдлын талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк, оросын талыг баримтлагчид тус улсын хараат бус байдал, эв нэгдлийг үгүй хийж байна гэж өчигдөр мэдэгджээ.