ХӨСҮТ-ийн Зоонозын тасагт энэ сарын 5-11-нд хачигт хазуулсан 37 хүн ханджээ.
Тэдний 33 нь Улаанбаатар хотынх бол Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэн тус бүр нэг байна.
Энэ хүмүүс хотын ойролцоох ой модонд, хөдөө явж байхдаа хачигт хазуулжээ.
Эмч нар тэдэнд үзлэг хийгээд гурвыг нь хэвтүүлэн эмчилж байгаа аж. Хачигт хазуулсан хүмүүсийн 19 нь 0-19 насны хүүхдүүд, 15 нь 20-49 насныхан гэнэ.
Манай оронд энэ хавар эрт дулаарсан тул хачиг ичээнээсээ хэдийнэ гарчээ. Үүнтэй холбоотойгоор хөдөөгүүр тэнгэр бүрхэн, салхигүй, бүгчим өдрүүд үргэлжилж, хачигны хөөг болж байгаа тухай малчид ярьж байна.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсийн халдвартай. Тиймээс хачигт хазуулсан хүн бүр өвчлөхгүй. Гэхдээ халдвартай хачигт хазуулбал хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай болох аюултай.
Дэлхий дээр 3000 гаруй зүйлийн хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл нь бий. Энэ шавьж 4-5 сарын дунд үед ичээнээс гардаг.

Хачиг бөөн бөөнөөрөө буусан үед тэнгэр бүрхэн, түймэр дэгдсэн мэт болдог гэнэ. Үүнийг хачигны хөөг гэдэг аж.
Хаврын туранхай мал хачигт хазуулан тамирддаг тул дулаахан, хавсаргагүй сайхан хавар болж байна гэж тайвшрах хэрэггүйг хашир малчид санууллаа.
Х.Эрхэм