УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газар болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хаврын чуулганы эхний хуралдаанаар хэлэлцэх байсан энэ асуудлаар “Шударга ёс” эвслийнхэн завсарлага авсан. Өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дарга Н.Батцэрэг дахин гурав хоногийн завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд татгалзсанаар хуралдаан энэ асуудлаар үргэлжлэв.
Ц.Баярсайхан сайд санал хураалтад оролцохгүй гэсэн өргөдлөө буцаан авчээ
“Давхар дээл”-ийг тайлах тухай асуудлаар санал хураахад гишүүн сайд нар оролцохгүй байх шаардлагыг МАН-ын бүлгийнхэн хүргүүлсэн. Энэ асуудал нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан хууль бус үйлдэл гэж УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо үзэж байгааг тус хорооны дарга Р.Гончигдорж тайлбарлав.
“Гишүүн сайд нараас санал хураалтад оролцохгүй гэж хамгийн түрүүнд мэдэгдсэн Ц.Баярсайхан сайд өргөдлөө буцаан авсан. Өөр гишүүн санал хураалтад оролцохгүй гэж мэдэгдээгүй” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд ярилаа.
Ц.Нямдорж: Би давхар дээлийг дөрвөн удаа өмссөн
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Давхар дээлийг би дөрвөн удаа өмсчихөөд ямар нүүрээрээ буруу гэж хэлэх юм бэ. 2000 онд Н.Энхбаярын Засгийн газрын гишүүдийн тав нь УИХ-ын гишүүн байсан. Элбэгдорж, 2009 онд энэ асуудлыг оруулж ирсэн ч дэмжигдээгүй.
Оруулсан заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн хуулиар улс төр хийж, самардгаа больцгоо. Энэ асуудлыг татаж авах л ганц арга бий.
Элбэгдорж бид хоёр нэг Засгийн газарт давхар дээлээ дааж ядаад л явж байсан. Парламентийн засаглалтай ямар ч орнуудад толгой гишүүдээ Засгийн газарт оруулдаг нь байдаг л жишиг гэлээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт энэ асуудлаар мөн түүнтэй адил байр суурь илэрхийлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Су.Батболд, Сү.Батболд, М.Энхболд, Бямбацогт нарын гаргасан “Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамны сайд нар УИХ-ын гишүүний ажил албыг хавсарч болно” гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 35.7 хувь нь дэмжлээ.
Ингэснээр Ерөнхий сайдаас гадна Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, БОНХЯ-ны сайд нар "давхар дээл"-тэйгээ үлдэх боломж бүрдэж байна.
Уг хуулийг “2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ” гэсэн томъёоллоор санал хураахад олонхийн дэмжлэг авснаар “Давхар дээл”-ийн асуудлаарх чуулганы анхны хэлэлцүүлэг өндөрлөв. Энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Энэ асуудлыг хэлэлцээд УИХ-ын үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.