Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард иргэдийнхээ асуултанд шууд хариулна. Тиймээс тус улсын иргэд төдийгүй ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан орнуудын иргэдээс олон асуулт ирж байгаа гэнэ.
Баруун Украинаас ирсэн асуултанд гомдсон, Оросыг эсэргүүцсэн, нөхцөл байдалд шүүмжтэй хандсан асуулт олон байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярив.
“Баруун хэсгийн украинчууд асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Болсон үйл явдлын гол утгыг ойлгохгүй байгаагаа илэрхийллээ. Тэд Орос дэндүү түрэмгий бодлого явууллаа гэж үзжээ. Жирийн иргэдэд мэдээллийг хязгаарлан түгээсэн нь тодорхой байна. Оросын телевизүүдийг хааж, нэг талыг баримталсан мэдээлэл цацаж байгаа нь тэдний асуултанд илт мэдрэгдсэн” хэмээн “Орос 24” телевизэд өгсөн ярилцлагадаа Песков онцоллоо.
“Гомдолтой байна, Оросыг эсэргүүцсэн хандлага ч байна. Гэхдээ ухаарахыг уриалсан зүйл ч бас байна. Ийм төрлийн асуулт Путинд гэхээс илүүтэй бүх иргэдэд хандсан болов уу–оросууд, украинчууд яаж байгаад ийм байдалд орчихсон юм бэ гэсэн бодол асуултад давамгайлж байгаа юм. Гэтэл зүүн хэсгийн украинчууд тус улстай холбоотой бодлогодоо Путин дэндүү шийдэмгий бус байна гэж үзэн, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Хүмүүс Путиныг шүүмжилж, та хэдий болтол хүлээх гэсэн юм бэ? Хэдий хүртэл биднийг доромжлох болж байна? Цэргээ хэзээ оруулах вэ?” гэх мэтээр асуусан талаар Песков дурдав.
Хэрэв Украины зүүн хэсэгт бүх нийтийн санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо тунхаглавал ОХУ яах вэ гэсэн асуултууд ч байгаа гэнэ. Мөн ОХУ-ын иргэншлийг хэрхэн авах вэ гэсэн асуулт ч бий хэмээн Песков ярилаа.