БАЯРЛАЛАА... ЖАЙКА-гийн ерөнхийлөгч, ноён Танака Акихикод Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ийм үг бүхий дурсгал хадгалууллаа.
1990 оноос хойшхи Монгол Улсад тулгарсан нийгэм, эдийн засгийн бэрх цаг үед ЖАЙКА /Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/-гаас үзүүлсэн тусламж, хөнгөлөлттэй зээлүүд манай иргэн бүрийн аж амьдралд хүрсэн байдаг.
Энэ хугацаанд Монгол Улсад үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэмжээгээрээ Япон улс манай хамгийн том донор орон, хамтын ажиллагаа бүхий гуравдагч хөрш болжээ.
Монгол Улсад байгуулсан тэдний гавьяаг энэ өдөр дурсахад илүүдэхгүй.
Манай анхны төмөр бетон хийц бүхий Нарны гүүр, 500 мянга орчим иргэний хэрэгцээг хангах хүчин чадал бүхий гүний худаг, магистраль шугам, бага-дунд боловсролын 55 сургуулийн барилга, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийг буцалтгүй тусламжаар, жижиг-дунд үйлдвэрийг хөгжүүлэх хоёр үе шат бүхий төсөл, Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлын ажлыг хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр бүтээн байгуулж буй бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг төслийг техникийн хамтын ажиллагаа буюу сургалт, сайн дурын гишүүдийн дэмжлэгээр хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Хөшигийн хөндийд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замыг хөнгөлөлттэй зээлд хамруулж, цогцоор нь шийдвэрлэх болон жижиг-дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төслийг дахин хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн хүсэлтийг Эдийн засгийн хөгжлийн сайд ноён Танакагийн энэ удаагийн айлчлалын үеэр илэрхийлээд байгаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын урилгаар Монгол Улсад хийж буй түүний айлчлал өнөөдөр өндөрлөж байна.
Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын төр засгаас талархлаа ийн илэрхийлсэн анхны бэлэг ЖАЙКА-ын тэргүүнд очиж байна. “Баярлалаа” гэсэн монгол бичээс биднийг хамгийн ихээр баярлуулж байна” хэмээн ноён Танака хэлсэн байна.