УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монголоо төлөөлж Индонез улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Бразил улсад суух Элчин сайдаар Ч.Сосормааг томилох саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн мэдүүлснийг гишүүд дэмжлээ. Манай улс тус улсуудад Элчин сайдын яамаа нээж, энэ хоёр бүсгүй эх орноо төлөөлж буй анхны Элчин сайдуудаар томилогдохоор болов.
Хоёр нэр дэвшигчийг УИХ-ын дарга З.Энхболд “Хамгийн азгүй хоёр Элчин сайд” хэмээн тодорхойллоо. Элчин сайдын яамаа шинээр нээж байгаа учир байр байдлаа бэлдэх, тухайн оронтойгоо танилцахаас эхлээд явдал чирэгдэл ихтэй.
Хөрөнгө санхүүгийн гачигдалтай өнөөгийн нөхцөлд хүний нутагт эх орноо төлөөлөх нь амаргүй даваа гэдгийг спикер хошигнон ингэж хэлсэн бололтой.
Бразил улсад Элчин сайдын яам байгуулах санхүүжилтийг өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн аж. Тус улс дахь Монголын Элчин сайдын яам зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.
Элчин сайдад өгсөн эрхэм гишүүний зөвлөгөө
Элчин сайдуудын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх үед гишүүд санал бодлоо илэрхийлж, зарим нь захиас даалгавраа өгөв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат нэр дэвшигч Ш.Батцэцэгт хандаж, “Индонез улс лалын шашинтай. Эмэгтэйчүүд нь алчуур зүүж явдаг. Та алчуур сэлтээ сайн бэлтгэж яваарай” гэсэн амины зөвлөгөө өгөв.