Аргентины цагдаа есөн жил гараашинд хоригдсон, 15 настай охиныг олж аварчээ. Охины асран хамгаалагчид түүнийг есөн жилийн турш гараашинд хорьж, зөвхөн талх, усаар хооллодог байжээ.
Үүний улмаас охин 20 кг болтлоо турсан байна. Энэ бүх хугацаанд охинтой хамт гараашинд нохой, сармагчин хоёр хань болдог байжээ. Нохойны үлдээсэн хоолыг идэх гэж охин оролдоход түүнийг бүсээр зоддог байсан гэж охин цагдаа нарт хэлсэн байна.
Охин есөн жилийн хугацаанд ердөө хоёр удаа л гараашнаас гарсан гэнэ. Түүний асран хамгаалагчдыг хүүхэд боолчилсон, хүчирхийлсэн хэргээр баривчилжээ.
Охиныг төрсөн эгч нь эрж сурагласаар олсон бөгөөд одоо тэрбээр Буэнос-Айрес дахь эмнэлэгт байгаа юм.
Хууль сахиулах байгууллагын мэдээлж буйгаар охины төрсөн эцэг эх долоон хүүхэдтэй, хүүхдүүддээ анхаарал халамж тавих санхүүгийн боломжгүй гэсэн шийдвэрийг Аргентиний шүүх гаргажээ.
Үүний дараа тэд 2001 онд нэг охиноо үрчлэхээр бусдын асран хамгаалалд өгсөн байна.
Эхэндээ хоёр гэр бүл холбоотой байсан ч 2005 оноос охины төрсөн аав ээжээс холбоо тасарчээ.