Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн спортын менежментийн холбоотой хамтран “Улаанбаатар-2040” спортын менежментийн Олон улсын сургалтыг энэ сарын 22,23-ны өдрүүдэд Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулна.
Тус сургалтад Азийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох БНСУ, Япон, Тайвань, Вьетнам, Филиппин, Малайз, Сингапур улсын эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл тавих юм байна.
Тэд зарим орны спортын наадам, түүний тогтолцоонд хийсэн судалгаа, олон улсын болон олимпын наадмын тухай, спортын тэмцээний үеийн заал талбайн зохион байгуулалт гэх мэт сэдэвт илтгэл тавих бөгөөд сургалтанд хамрагдагсдад сертификат гардуулах аж.