Саяхан буюу дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 06.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Улсын Их дэлгүүрээс урагш, АСА цирк орох зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн шон унасан.
Азаар тэр хавьд хүн, машин байгаагүй нь элдэв хохирлыг дагуулаагүй билээ.
Тэгвэл мөн л Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Бэлхийн зам дагуух гэрлийн шонгууд хэзээ мөдгүй унахад бэлэн болжээ. Энэ шонгуудыг унахаас өмнө арга хэмжээ авахгүй бол хүний амь эрсдэх аюул ч учирж мэдэхээр байгааг холбогдох албаныханд сануулъя.
Нэгэн иргэн гар утсаараа авсан зургийг та бүхэнд хүргэж байна.
Шинэ мэдээ: Манай мэдээлэл Хотын ерөнхий менежерийн сонорт хүрчээ. Тэрээр дүүргийнх нь холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байна.