Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байгаа юм. Уулзалтын үеэр хоёр орны хооронд шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон байна.
ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандан, “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын газар хөдлөл судлалын хөгжилд Франц улсын Хүрээлэн орчны хяналтын департамент маш их үүрэг гүйцэтгэсэн. Манай залуу эрдэмтэд Франц улсын элчин сайдын тэтгэлгээр тус улсад докторын сургалтад хамрагдсаар байна. Монгол улс, Францын Засгийн газрын хоорондын 1996 оны геофизикийн талаар хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Францын эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд хамтран НҮБ-ын цөмийн туршилтыг хянах олон улсын хяналтын сүлжээ станцуудыг Монгол улсад байгуулан, тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна” гэжээ.
Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, “Манай хоёр орон эртнээс шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай.
Сүүлийн жилүүдэд геофизикийн салбарт хамтран ажилласан нь үр дүнгээ өгсөн. Монголын геофизикийн салбарын хөгжил олон улсын хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэмээр байна” гэжээ.
Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Францын Цөмийн энергийн коммиссариатын харьяа, Хүрээлэн орчны хяналтын департаментын захирал, хатагтай Бенедикт Гильпарт монгол улсын геофизикийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнасныг гардуулан өгсөн байна.