Олон улсын тоймчдын дүгнэлт
Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрөх эсэх тухай НҮБ-ын санал хураалтад БНХАУ хоёр удаа түдгэлзсэн юм. Эхний удаа өнгөрсөн сарын 15-ны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлаар ОХУ-ыг хориг арга хэмжээгээр “шийтгэх” гэж оролдоход БНХАУ түдгэлзсэн. Харин хоёр дахь удаад буюу өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө санал хураахад БНХАУ-ын төлөөлөгч дахин түдгэлзсэн юм. Тогтвортой, төвийг сахисан энэ үйлдлийг нь ОХУ үнэлж, энэ нь Бээжинд олон талын ашиг тус авчирсан.
Ер нь Бээжин өөртэй нь шууд холбоотой биш, геополитикийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг эрхэмлэдэг. Гэсэн ч Украины асуудлаар Хятад хоёр удаа түдгэлзсэн хариу өгсөн нь ОХУ-ын бодлогыг дэмжиж байгаатай адил гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм.
Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд бусад гишүүдтэй харилцаагаа муутгахыг хүсэхгүй нь мэдээж.
Бээжин ОХУ-ыг албан ёсоор дэмжихээс татгалзаж, барууны түншүүд, Киевийн шинэ эрх баригчидтай харилцаагаа хадгалж үлдсэн
Ийм сонголттой Хятад анх удаа тулгарч байна. Хятадаас салан тусгаарлахыг хүссэн Төвд, Тайвань, Шинжаан-Уйгар зэрэг асуудалтай бүс нутгууд бий. Бээжин-Тайпей хоорондын харилцаа сайжирч байгаа ч Тайвань албан ёсоор БНХАУ-ын 21 дэх муж гэж гэсэн статустай хэвээр. Харин Төвд лам нар өөрсдийгөө амьдаар нь шатаан, Уйгарын салан тусгаарлагчид сүүлийн жилүүдэд алан хядах халдлагуудыг тогтмол зохион байгуулж байна. Үүний тод жишээ нь өнгөрсөн онд Тяньаньмэний талбайд болсон дэлбэрэлт болон өнгөрсөн гуравдугаар сард Куньмины галт тэрэгний буудалд хутга барьсан этгээдүүд 30 хүний аминд хүрсэн хэргүүд юм.
Тиймээс Бээжин Крымийг дэмжиж, энэ асуудлаар ОХУ-ын талд шууд орж чадаагүй.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн зөвлөлийн хуралдааны санал хураалтанд Хятад ОХУ-тай стратегийн чухал ач холбогдолтой холбоотны хувьд хүндэтгэн түдгэлзсэн хариу өгсөн гэж үзэж болох юм. Гэвч нөхцөл байдал тийм ч хялбар биш гэдгийг илтгэсэн хэд хэдэн хүчин зүйлүүд гарч ирснийг хэлэх нь зүйтэй болов уу.
Нэгдүгээрт, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдэх үед Владимир Путин Бээжинд талархлаа илэрхийлсэн юм. Тэрээр “Крымийн зүгт хийсэн бидний алхмыг ойлгосон хүн бүхэнд талархаж байна. Ялангуяа БНХАУ-ын ард түмэнд. Энэ улсын удирдлага Украин, Крымийн эргэн тойронд болж буй нөхцөл байдлыг түүний түүх, улс төрийн үүднээс харж, ойлгож хүлээн авсанд талархаж байна” гэсэн байна.
Үүнтэй адил үгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан хэлсэн. Тэрээр “Бид Хятад түншүүдтэйгээ харилцаагаа улам батжуулсан. Энэ нь тус улс Украины үйл явдлын эргэн тойрон дахь ОХУ-ын хууль ёсны ашиг сонирхлыг ойлгож чаддагийг харууллаа. Украины гүн хямралын шалтгаан юунаас үүдэлтэй вэ гэдэгт бидний санаа нийлж байгаа” - гэжээ.
Хоёрдугаарт, “Жэньминь Жибао” сонин БНХАУ-ын засгийн газрын үзэл бодлыг гадаадад дамжуулдаг гол хэрэгсэл. Крымийн асуудал ид хүчээ авсан үед тус сонин “Орост дэмжлэг үзүүлэх нь БНХАУ-ын ашиг сонирхол” гэсэн редакцийн нийтлэл гаргасан нь олон улсыг ялангуяа барууныхныг шуугиулсан. Хэдий редакцийн нийтлэл гэж хэвлэгдсэн ч үүнд хэн нэгний хувийн үзэл бодол агуулагдсан гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Гуравдугаарт, БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпинь барууны зарим удирдагч шиг Сочигийн олимпийг бойкотлоогүй. ОХУ-ын Сочи хот дахь түүний айлчлал энэ жилийн гадаадад хийсэн анхны айлчлал нь байв. Дашрамд хэлэхэд өнгөрсөн онд Си Жинпинь төрийн тэргүүнээр сонгогдсны дараа анхны айлчлалаа мөн л ОХУ-аас эхэлсэн юм.
Энэ сарын эхээр Хятадын удирдагч Барак Обаматай уулзлаа. Уулзалтын үеэр Америкийн тал Крымийн асуудалд хандах Бээжингийн хандлагыг өөрчилнө гэж найдаж байв. Гэвч АНУ санасандаа хүрч чадаагүй. АНУ-ын ерөнхийлөгчийн санал, үзэл бодлыг сонссоны дараа Си Жинпинь Украины асуудлаарх БНХАУ- байр суурь шударга, бодитой гэсэн юм.
Эцэст нь хэлэхэд, Украины хямралыг Хятад улс өөртөө хамгийн нааштайгаар ашиглаж чадлаа. Нэг талаас Бээжин ОХУ-ыг албан ёсоор дэмжихээс татгалзаж, барууны түншүүд, Киевийн шинэ эрх баригчидтай харилцаагаа хадгалж үлдсэн.
Нөгөө талаас Москвад үзүүлсэн албан бус дэмжлэг нь ОХУ, БНХАУ-ын харилцааг улам бэхжүүлсэн юм.