Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр гардуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хүлээн авлаа.
Манай улсад 20 жилийн өмнө ой модны эзлэх хэмжээ 17 хувь байсан бол одоо 8-9 хувь болжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан уг зарлигийг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гаргажээ.
Ингэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулал олгох санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр Ойн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах тухай заажээ.
Урьд өмнө гарч байгаагүй нэг заалт дээрх зарлигт орсон нь хууль бус мод бэлтгэхэд ашигласан техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хураах тухай юм. Эдгээрийг улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан орлогын хэмжээгээр зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн, баримтжуулсан, мэдээлсэн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын бүлэг болон зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид урамшуулал олгох юм.