Авлигатай тэмцэх газраас жил бүр төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг.
Тэгвэл тус газраас 2013 оны мэдүүлгээ авч нэгтгэж дууссан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэсэн байна.
Тэнд 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуйлан гаргажээ.
Харин үүний дараа олон нийтийн хүртээл болгож Авлигтай тэмцэх газрын сайтад байршуулах аж.
Авлигын эсрэг хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны II улиралд багтааж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр заасан билээ.