А групп болон Prime pictures-ийн хамтын бүтээл Үргээлэг УСК энэ сарын 19-нд буюу маргааш нээлтээ хийх гэж байна.
Кино зохиолыг Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нар бичиж, дүрүүдэд кино драмын А группын хамт олон болох жүжигчин Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нар тоглон, зураглаачийн багаар Black Zebra Pictures ажиллаж, продюсингийг Prime Pictures гүйцэтгэжээ. Ж.Сэнгэдорж жүжигчин Б.Амарсайхан, Ж.Баясгалан нартай Бодлын хулгайч (2011), Б.Навчаатай Хоёр ертөнцийн буудал (2012), Ларьдма (2013) бүтээлүүд дээр хамтран ажиллаж байсан юм.
Авьяас чадвар, бүтээсэн дүрээрээ үзэгчдийн танил болж, дэлгэцийн болон драмын урлагт өөрсдийн байр суурийг олсон нэг ангийн жүжигчид нэгдэн А группыг байгуулж, хамтран тоглосноороо Үргээлэг кино онцлог болж, үзэгчдийн зүгээс ч өндөр хүлээлттэй байгаа юм.
Аливаа уран бүтээл нэн ялангуяа кино урлаг нийгмийн толь болж, тухайн үеийн түүхийг бичиж үлдээдэг онцлогтой. Үргээлэг кино үүний нэгэн адил өнөө үед манай нийгэмд тулгараад байгаа нэн тэргүүний асуудлыг хөндөн тавьснаараа үзэгчдийн сонирхлыг татаж байна. Тус киноны талаар монголын кино урлагт Холливудын жишгээр бүтээсэн анхны бүтээлийн зэрэгцээ дэлхийн кино урлагт ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжөөр бүтээсэн гээд олон онцлогийг энд дурдаж болно. Киноны продюсингийг Prime Pictures гүйцэтгэснээр уран бүтээлчид хөрөнгө оруулалт, маркетинг борлуулалтын тал дээр санаа зовних хэрэггүй болжээ. Мөн зураглаачийн багаар ажилласан Black Zebra Pictures хамгийн сүүлийн үеийн Red Epic Mysterium-X камераар кино бүтээснээрээ дуу дүрсний чанар олон улсын жишигт хүрсэн байна.
Монголын нийгмийн нэгэн томоохон асуудлыг хөндсөн Үргээлэг уран сайхны кино нь Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.