“Зуун жилийн ганцаардал” зохиолоор нь бидний сайн мэдэх Колумбын алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркес 87 насандаа Мексикийн нийслэл Мехико хотод хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Нобелийн шагналт зохиолчийг нас барсан тухай Мексикийн Үндэсний урлаг соёлын зөвлөлийн дарга Рафаэль Товар "Тэрбээр Мехико хотын өмнөд хэсэгт байрлах гэртээ таалал төгслөө" гэж мэдээлэв.
Зохиолчийн эмч нар болон гэр бүлийн гишүүд нь түүний үхлийн шалтгааныг мэдээлээгүй юм.
Хэд хоногийн өмнө Маркес Мехико хотын эмнэлэгт уушгины халдварын эсрэг долоо хоног антибиотикийн эмчилгээ хийлгэсэн байна.
Олон нийтийн өмнө зохиолч хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр төрсөн өдрөөрөө сэтгүүлчид, фэнүүдтэйгээ уулзаж байжээ.
Габриэль Гарсиа Маркес нь Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, улстөрч, 1982 оны Нобелийн Уран зохиолын шагналтан.
Маркес шидэт реализмын төлөөлөгч, Латин Америк болон ХХ зууны дэлхийн үргэлжилсэн үгийн зохиолийн мастер байсан юм.
Маркесийн зохиолуудаас хамгийн алдартай нь “Зуун жилийн ганцаардал”, “Патриархын намар”, "Хурандаад хэн ч бичээгүй" зэрэг бүтээлүүд юм.