“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр боллоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.
Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Статистикийн үндэсний хороо хамтарч энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг гаргасан байна.
Энэ оны эхний улиралд эрдэс бүтээгдэхүүний гол нэрийн таван бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн бол хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт 2.2 хувиар буурчээ.
Засгийн газар өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний өсөлтийг бууруулах зорилттой ажилласан. Инфляци өсч байгаа ч 2012 оныхтой харьцуулахад бага байна. Инфляци өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхэлсэн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан импортлогдсон инфляцийн нөлөө юм.
Энэ өсөлтийг хязгаарлах боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ. Өнгөрсөн жил Засгийн газар барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ салбарын өсөлт 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ч нөлөөлжээ.

Мөн согтууруулах ундаа, тамхины импорт 25, түүн дотроо янжуур тамхины импорт 32 хувиар багасчээ.