Украины хямралыг шийдвэрлэх дөрвөн талтай хэлэлцээний оролцогчид хурцадмал байдлаас гарах талаар зөвшилцөлд хүрч чадсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон болон Украины Гадаад хэргийн сайд Андрей Дещица нарын хэлэлцээ Женев хотын “Intercontinental” зочид буудалд долоон цаг үргэлжилжээ.
Талууд зөвшилцөж хамтарсан мэдэгдэл гаргажээ. Үүнд “Бүх зэвсэгт бүлгүүд галт хэрэгслээ хүлээлгэн өгөх, хууль бусаар эзэлсэн барилгуудыг эзэмшигчид нь буцаан олгох, хотуудын эзлэгдсэн гудамж, талбай болон олон нийтийн бусад газруудыг чөлөөлөх, жагсаал зохион байгуулсан хүмүүс дотор ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс бусдад нь өршөөл үзүүлэх. Түүнчлэн хүч хэрэглэхээс татгалзах, шашны ялгаа болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байх” зэрэг заалтууд тусгагджээ.
ОХУ-ын сайдын мэдээлснээр уулзалтын гол үр дүн нь Украин дахь хямралыг украинчууд өөрсдөө зогсооно гэдгийг талуудын аль, алин хүлээн зөвшөөрсөн явдал байсан гэнэ.
Хэлэлцээний дараах хэвлэлийн бага хурлын үеэр Жон Керри Украины хямралыг шийдвэрлэх Женев хотод хийсэн хамтарсан гэрээ биелэлээ олохгүй бол АНУ, ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаас өөр ямар ч сонголт байхгүй гэж Керри хэлжээ.
Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр АНУ-аас тус гэрээг Украин улс хэрхэн дагаж, мөрдөж байгааг хянах болно гэв.
Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар тус гэрээ нь Баруун орнуудын ОХУ-ын эсрэг бэлтгэж буй хориг арга хэмжээг хэмжээ зогсоох ганц арга юм.
Эх сурвалж:
BBC News Russia. 2014 оны 4 сарын 17.