Ерөнхийлөгчийн санаачилсан "Давхар дээл" тайлах асуудалд Ардчилсан намын дөрвөн гишүүн цөөнхийн төлөөлөлтэй санал нэгтэй кноп дарсан. Тодруулбал М.Зоригт, Х.Баттулга, Р.Бурмаа, У.Батзандан нар. УИХ-ын гишүүн М.Зоригтоос энэ талаар тодрууллаа.
-УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр та яагаад эсрэг кноп дарчихав?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг гэнэтхэн хоёр, гурван гишүүн эсрэг болчихсон юм биш. Манай нам өөрөө Ардчилсан нам. Өнгөрсөн хоёр, гурван сарын хугацаанд бид бүлгийн хуралдаанд эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Санал зөрүүтэй байгаагаа хэлж нэг биш удаа ярилцаж хэлэлцсэн. Шүүмжлэлээ бүлгийн хуралдаанд байнга нээлттэй хэлдэг байсан. УИХ-ын гишүүн М.Зоригт ийм сонголт хийнэ шүү гэдгийг манай намын гишүүд мэдэж байсан. Тийм ч учраас эсрэг санал өглөө гээд манай намынхан цочирдохгүй.
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болно. УИХ-аар дахин хэлэлцэхэд та байр сууриа хадгална гэсэн үг үү?
-Би Төрийн байгуулалтын хорооны гишүүн биш учраас санал өгөх эрхгүй. Энэ асуудал цааш хэлэлцэгдэхийн тулд өндөр санал авч босго давах ёстой.
-Шинэчлэлийн Засгийн газрын багт та ямар дүн тавих вэ?
-Чармайж байгаа. Хичээж ажиллаж олон зүйлийг амжуулж байна. Өчигдрийн санал хураалт Засгийн газарт муу сайн дүн өгөх биш л дээ. Тогтолцоогоо ухаалаг болгож зөв голдиролд оруулах нь чухал байгаа. Үүний төлөө л саналаа өгсөн. Тэрнээс биш Засгийн газар сайн ажиллаж байгаа.
-Хугацааг наашлуулах тийм зөв алхам уу?
-Өнөөдөр шийдэж болох зүйлийг заавал маргааш, нөгөөдөр гэх шаардлагагүй.