УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийн асуудлаар гишүүдэд мэдээлэл хийлээ. Үнийн өсөлт өнгөрсөн жилийн эхний улиралд 3.5 хувь байсан бол энэ оны эхний улиралд 3.6 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны алдагдал 2011 онд 345 сая, 2012 онд 580 сая, 2013 онд 400 сая орчим ам.доллар байсан. Тэгвэл энэ оны эхний улиралд 9.1 сая ам.долларын алдагдалтай байна.
Экспортын тухайд нүүрсийг 2013 оны мөн үеийнхээс 300 мянга орчим тонн нүүрс илүү гаргасан ч, авсан мөнгөний хэмжээ бага байна. Тухайлбал, 2.8 сая долларын алдагдалтай байгаа. Зэсийн борлуулалтаас 139 сая , алтнаас 47 сая доллар, газрын тосноос 63 сая ам.доллар олсон. Харин төмрийн борлуулалтаас 44 сая доллар алдсан байна.
Импорт эрс багаслаа. Дизель түлшний хэмжээ 43 хувиар, ачааны машины импорт 60 хувиар багассан. Харин суудлын машины тоо багасаагүй. Импортын хүнс 2.2 хувиар, тамхины импорт 30 орчим хувиар буурсан байна. Ханшийн өсөлт ганзагын наймаанд яаж нөлөөлснийг судлах ёстой гэж Ерөнхий сайд мэдээлэв.
Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэлээс хэрхэн гарах талаар УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариулт өгч байна.