Өмнөд Солонгосын “Sewol” усан онгоц живэхэд хүрсэн нэг шалтгааныг тогтоожээ. Ослын үед усан онгоцыг ахмад биш, гуравдугаар туслах удирдаж байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн юм.
“Усан онгоцны ахмад, 69 настай Ли Чун Сок тодорхой бус шалтгаанаар ганцхан жилийн ажлын туршлагатай, 26 настай, гуравдугаар туслахдаа удирдлагыг шилжүүлсэн” гэж ахлах мөрдөн байцаагч Пак Чэ Ук мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар 179 хүнийг аварсан. Амиа алдсан хүмүүсийн тоо 28 болон өсөж, 270 хүн сураггүй алга болсон гэж Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.
Эрэл үргэлжилсээр...
Сураггүй болсон зорчигчдын эрэл үргэлжилсээр байгаа. Өнөө өглөө хэдэн арван шумбагч онгоцнууд 35 метрийн гүнд байгаа усан онгоц руу нэвтрэх гэж оролдсон байна. Эрлийн явцад усны температур доошилж, хүчтэй давлагаа үүссэн зэрэг саад үүсэж байв.
Шумбагч онгоцнууд усан онгоц руу агаар нэвтрүүлж байгаа юм. Энэ нь онгоцны хөвөлтийг нэмэгдүүлэх, одоо ч амьд байж болох зорчигчдод амьсгалах боломж олгодог гэнэ.
Аврагчид эрэлд тусгай роботыг ч ашиглаж байгаа юм. Ослын газарт живсэн усан онгоцыг өргөж гаргах томоохон, гурван ширхэг хөвөгч-өргөгч цамхаг авчирчээ.
Ослын талаарх таамаглал
“Sewol” усан онгоцны ослыг мөрдөн шалгагчид хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн. Усан онгоц чиглэлээ өөрчлөх үед огцом эргэсний улмаас тэнцвэрээ алдсан гэж үзэж байгаа юм.
Осол болсон тэр газарт усан онгоцнууд чиглэлээ аажмаар өөрчилдөг байна. Харин “Sewol” огцом эргэлт хийжээ.
Өмнө нь шинжээчид усан онгоц том хад, чулуу мөргөсөн гэж таамагласан.
Гэрчүүдийн мэдээлснээр “Sewol” усан онгоцны ахмад, 69 настай Ли Чун Сок ослын үеэр хамгийн түрүүнд ус руу үсэрч, усан онгоцыг орхисон гэнэ. Цагдаагийн байгууллага ахмадыг мөрдөн байцааж байгаа бөгөөд “Сураггүй алга болсон зорчигч болон тэдний гэр бүлээс хүлцэл өчье” гэж ахмад хэлсэн байна.