-Төсвийн орлого энэ оны эхний улиралд 295.8 тэрбум төгрөгөөр тасалдлаа-
Ерөнхий сайд өнөөдрийн чуулганы хуралдаан дээр “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийлээ. Түүнээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр Ерөнхий сайд “Нэг тавьчихсан өрнөөс гарч чаддаггүй юм байна шүү. Хүний хөгжлийн сангаар дамжуулж өгсөн мөнгөний өр одоо хүртэл байна. Тавантолгойг танайх ажил муу байна гэхээр өөдөөс "тэгвэл хүний хөгжлийн санд өгсөн мөнгөө авъя" гэдэг юм. Бид аль болох дэд бүтцийн асуудалд нь анхаарлаа хандуулж явъя гэж бодож байгаа. Бас ард түмэнд тараагаад өгчихсөн хувьцаа. Тэгэхээр дараагийн хөрөнгө оруулалтыг зөв хийхгүй бол хувьцаанд ногдох ногдол ашиг хэзээ ирэх юм гэдэг асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг ярилцах ёстой” гэж ярьж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Та вакумжсан орчинд орчихсон байна. Эдийн засгийн өсөлт 11,7 хувь гээд байгаа чинь бодит орчинд байхгүй гэдгийг олж хараач ээ. Хүмүүсийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар буурсан, аж ахуйн нэгжүүд хаалгаа хааж байгаа гээд олон асуудлыг иргэд яриад байна. Тийм учраас энэ асуудлыг бодитойгоор судалж үзээч. Таньд мэдээлэл судалгаа гаргаж өгөөд байгаа хүмүүсээ нэг шалгаж үзээч. Монгол орон даяар өргүй хүн алга. Өрийн сүлжээ үүсчихлээ. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувьтай өссөнтэй холбоотой гэж бодож байна гэж хэллээ.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Өөдөөс харж сууж байгаад л худлаа яриад байх юм. Энэ тоонууд чинь миний гаргасан тоо биш. Монгол улсын Статистикийн үндэсний хорооноос гаргасан тоо. Өр 7,4 их наяд болчихсон юм байхгүй. Вакумдсан орчинд сууж байна гэх юм. Та бид хоёр өөд өөдөөсөө хараад вакумдаагүй л орчинд сууж байгаа биз дээ. Вакумдсан гэдэг чинь халуун саванд хийчихсэн юмыг хэлдэг юм гэлээ.
Сангийн сайд Ч.Улаан Төсвийн орлого тасарсан тухай мэдээлэлд нэмэлт тайлбар өгөв.
Тэрбээр, Энэ оны нэгдүгээр улиралд нэгдсэн төсвийн орлого 79.7, төсвийн орлого 77.8 хувийн биелэлттэй байна. Тоон утгаар хэлбэл Төсвийн орлого 2014 оны эхний улиралд 295.8 тэрбум төгрөгөөр тасалдсан.
Энэ байдлаар явбал төсөвт амаргүй дарамт үүсэхээр байна. Тиймээс орлого зарлагаа тооцож, хөрөнгө оруулалтаа зөв хуваарилах шаардлага гарч байна гэж ярилаа.