Авлигатай тэмцэх газраас жил бүр гаргадаг төрийн албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн дүн гарчээ.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад аймаг сумдын засаг дарга нарыг хүртэлх нийт 239 албан тушаалтны мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын сайтад байршуулсан байна.
Жилийн орлого, хадгаламжийн данс, үл хөдлөх хөрөнгө гээд тухайн албан тушаалтны бүхий л орлогын тайланг тэндээс үзэх боломжтой юм.
Жишээ нь, төрийн гурван өндөрлөгийн мэдүүлгийг өнгөрөгч оныхтой харьцуулан харвал маш сонирхолтой тоо гарч байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орлого 2012 онд 118.4 сая /118 462.61/ төгрөг байсан бол 2013 онд 59.5 сая /59 516.89/ буюу 50 хувиар буурчээ. Харин 26,9 сая төгрөгийн өртөг бүхий малын тоо толгой нь багагүй өссөн байна. Тухайлбал 20 хоньтой байсан бол 30 болж, гурван үхэр нь тав болж өсчээ. Харин 25 адуу нь хоёроор хорогдож 23 болсон гэх мэдээ байна.
Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орлого 318.4 сая /318421.62/ төгрөг буюу өмнөх оныхтой харьцуулахад цөөн тоогоор өсчээ. 2012 онд тэрбээр 302.7 сая /302700.00/ төгрөг хэмээн мэдүүлж байв. Харин 99.0 сая /99000.00/ төгрөгийн хадгаламж нь 114.0 сая /114000.00/ төгрөг болж өссөн аж.
Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагвын жилийн орлого 2012 онтой харьцуулахад 5.6 дахин багассан гэх үзүүлэлт байна. Тухайлбал, өмнө нь 126.2 сая /126211.54/ төгрөг гэж мэдүүлж байсан орлого 22.2 сая /22296.13/ төгрөг болтлоо буурчээ. Хадгаламжийн хувьд хоёр сая төгрөгөөс нэмэгдэж, 38.9 сая /38092.23/ сая болсон байна.
Энэ мэтчилэн УИХ-ын гишүүд болон сайд дарга нарын хөрөнгө орлогын дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын сайтнаас авч болох нь ээ.