Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгсөн.
Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо.
ХОМ-ээс харахад энэ жил автомашингүй түшээдийн тоо нэмэгджээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Л.Болд, С.Оюун нар хөл дүүжлэх унаагүй хэмээн мэдүүлжээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг нар тээврийн хэрэгсэлгүй юм байна.
Харин эсрэгээрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Наранхүү нарын автомашины жагсаалт бусдыгаа тэргүүлэв.
Н.Номтойбаярын хувьд Mercedes Benz G 500, Mercedes Benz G 55 AMG-1, Mercedes Benz G 300 хоёр ширхэг, Mercedes Benz нэг ширхэг, Lexus 570, Toyota Land Cruiser өөрийн эзэмшилд бий хэмээн мэдүүлжээ.
Н.Наранхүү гишүүн Rollsroyce Phantom, Mercedes Benz G 500, Land Cruiser Standart, Land Rover, Range Rover V1 унадаг юм байна.