Ерөнхий сайд өнөөдрийн чуулганы хуралдаан дээр “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийлээ. Түүнээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Дэлхийн эдийн засаг сайн, монголын эдийн засаг муу гэж яриад байвал үнэнтэй үл нийцнэ. Зэс, алт, нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Тэгэхээр энэ нөлөөлөл байна уу гэвэл байна. Бид дэлхийд болж буй үйл явдлаас өөрсдийгөө хамгаалах ёстой. Тиймээс дотоодынхоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэх бодлого баримталж байна. 2013 оныг чингис бондынхоо хүчээр давсан. 2014 онд мөнгө босгох гэтэл сөрөг хүчин зээлийн квотын хуулийг унагаасан. Гэхдээ бид дотоодын хөрөнгө оруулалтаа нэмсний үр дүнд валютын ханш цаашид тогтвортой байх эдийн засгийн орчин бүрдлээ гэж дүгнэж байна. Валютын өсөлттэй хамааралтай үнийн өсөлтийг барих боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна гэлээ.
Харин гишүүн Д.Сумъяабазар Ерөнхий сайдыг хэтэрхий маазарч байна хэмээн буруушаагаад “Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өнгөрсөн жил гэхэд 23 хувь нь зогссон байна. Та нар ажлын байр нэмэгдсэн гэж ярих юм. Төрийн албан хаагчдын дунд л ажлын байр нэмэгдсэн байх. Харин аж ахуйн нэгжүүд буюу баялаг бүтээгчдийн дунд ажлын байр огт нэмэгдээгүй гэж хэлмээр байна. Ард түмэнд буруу мэдээлэл өгөөд байна. Бодит байдал та нарын өгч байгаа тоо баримтаас өөр байна” хэмээн Д.Оюунхорол гишүүнтэй адил байр суурь илэрхийллээ.