Технологийн аварга-Google компани ирэх оны нэгдүгээр сараас 50 долларын үнэтэй ухаалаг утас худалдаанд гаргахаар болжээ. Ара гэх энэхүү төслийг Моторола компани Леновод худалдагдаахаасаа өмнөхөн олон нийтэд танилцуулж байсан юм.
Хятадын энэ компани Өмнөд Америкт хурдтай хүчээ авч байгаа АНУ-ын компанийг худалдан авсан нь тун амжилттай хэрэг юм. Моторолагийн хувьд сайн эзний гарт очсон морь л гэсэн үг.
Google-ийн түүхэндээ хийсэн хамгийн өндөр үнэтэй худалдан авалт Моторола байсан бөгөөд тэд энэ компанийг авахын тулд 12,5 тэрбум америк доллар зарцуулсан. Гэвч энэ оны нэгдүгээр сард Хятадын Леновод худалдсан юм.
Хачирхалтай нь тэд ердөө 2,91 тэрбум америк доллараар зарчихсан. Гэхдээ Google Моторолагийн нэг төслийг авч үлджээ. Энэ нь Ара төсөл. Төслийн хөгжүүлэгч Паул Эременко өнгөрсөн жил төслөө танилцуулахдаа 2015 оны нэгдүгээр сард бүтээгдэхүүнээ худалдаанд гаргана гэж амласныг Google зөрчихгүй байхаар шийджээ.
Гэхдээ Араг 50 доллараар худалдаж авахад танд бүтэн гар утас ирэхгүй. Зөвхөн хүрээ, дэлгэц, WiFi, процессор байх юм. Үлдсэн хэсгүүдийг хэрэглэгч өөрөө сонгож худалдан авах гэнэ.
Үүнийг өмнө нь Саарал утас гэж нэрлэж байсан. Учир нь анхны загварт нь камер, санах ой гээд бүхий л зүйлс нь уйтгартай, саарал өнгөтэй байснаас тэр. Ара төслийн ачаар хэрэглэгчид гар утасныхаа техник хангамж, программ хангамж гээд бүхнийг өөрөө хийж болох гэнэ.
Гэхдээ энэ утасны үндсэн үйлдлийн систем Андроид хэвээр байх юм.
Эременко энэ утсыг таваас зургаан жилийн турш хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Учир нь хэрэглэгчид зөвхөн шинэ хэсгүүдийг худалдан авч, утсаа сайжруулахаас өөр шинэ утас авах шаардлагагүй гэнэ.
Хэрвээ Google жил хүрэхгүй хугацаанд Ара утсыг зах зээлд 50 америк долларын үнээр гаргавал гайхалтай алхам байх нь мэдээж.
Дээр дурдсан, өнгөрсөн нэгдүгээр сард болсон худалдааны тухай цухас сануулахад Леново ухаалаг утас үйлдвэрлэхэд Моторолаг ашиглана. Учир нь тэдний удаашралтай байгаа, компьютерийн зах зээлийг нөхөх ганц боломж нь энэ юм.
Гэсэн ч Google Моторолагийн ашигтай патентуудыг өөртөө үлдээсэн. Жишээ нь, Андроид үйлдлийн систем юм. Google-ийн удирдлагууд мэдэгдэлдээ, "Моторолагийн өрсөлдөх чадвар тун гайхалтай. Тиймээс Леновод сайн туслаарай." гэсэн байна.
Энэ тохирооны эцэст Леново, Самсунг болон Apple-ийн дараа ухаалаг утас үйлдвэрлэлээр дэлхийд гуравт орж байгаа юм.
Зах зээлийн судалгаа, стратегийн дүн шинжилгээ нэгэн компани Леновогийн энэ үйлдлийг гайхалтай хөдөллөө гэж дүгнэжээ.

Харин Google авч явахад төвөгтэй ачаанаасаа саллаа. Леново IBM-ийн Thinkpad-ыг худалдан авснаар персонал компьютерийн зах зээлд дэлхийд мөн л гуравдугаар байрт ордог болсон юм.