Дэлхийн гэр бүлийн баяр удахгүй болно. Энэ өдрийг угтан Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Гэр бүлээрээ” аяныг санаачлан, нээлтээ хийжээ.
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд болж буй уг аяны нээлтэд “Баянзүрх” цогцолбор сургуулийн сурагчид, 27 дугаар хорооны төлөөлөл, халамжийн төвүүдийн ажилчид хүүхдүүдтэйгээ оролцсон юм.
Энэ аян өрх, гэр бүлийн уламжлал, өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй байдал, хүүхдийг асран хүмүүжүүлэх мэдлэг, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаар мэдлэг өгөх, гэр бүлийн гишүүдийн цагийг хамт, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой. Аяны нээлтэд ирсэн иргэдэд Улаанбаатар дээд сургуулийн багш н.Пүрэвдулам “Хүүхэд гэж хэн бэ” сэдвээр сургалт хичээл заажээ.
“Гэр бүлээрээ” аяны хүрээнд эцэг эхчүүд рүү хандан, “Манай гэр бүл” сургалтыг эхлүүлсэн бол ирэх сарын 10-нд Ерөнхийлөгчийн зарлигаар гэр бүлээрээ мод тарих үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Мөн хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёлын биет бус өвийг таниулах, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд эцэг, эх гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл хот-нийслэлийн иргэн”-танилцах аялал хийхээр зэхээд байна.
Гэр бүлд архи тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт, мэдээлэл өгөхөөр “Бид хорт зуршлаас татгалзая” арга хэмжээг, гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өглөөний гүйлт зохион байгуулна хэмээн Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа онцолсон юм.