Бид та бүхэндээ өмнө нь Тагтан дээр цэцэг тарих загварууд-ыг танилцуулсан билээ. Харин энэ удаад амласан ёсоороо цэцгийн үрээр тасалгааны ургамал хэрхэн тарих зааварчилгааг хүргэж байна.
Өнөө үед цэцгийн дэлгүүрээс өөрийн хүссэн цэцгийг сонгон авах боломжтой болжээ. Гэвч энэ нь таны хүсэл сонирхол болон санхүүгийн боломжоос хамаарах юм.
Ингэж авахын тулд зарим нэг зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Авч буй цэцэг чинь ямар цэцэг болох, хэн хаана тарьж ургуулсан, тэр цэцэг чинь ямар онцлогтой, нөхцөл шаарддаг болох гэх мэт. Авч буй цэцэг чинь аль хэдийн ургаад томорчихсон учраас түүнийг өөрчлөх өөр саванд шилжүүлэх, амьдрах нөхцлийг нь солих зэрэгт хир зэрэг дасан зохицох нь эргэлзээтэй. Мөн цэцгийн дэлгүүрүүдээс янз бүрийн гоё савалгаатай бараг бүх төрлийн цэцгийн үрийг худалдан авах боломжтой болжээ.
Тэгвэл бидний сайн мэдэх мөн манай улсад олдоц ховор төрлийн тасалгааны цэцгүүдийг үрээр ургуулах боломжтой юм. Уут бүрт 10 заримдаа 50 хүртэл үр байх жишээтэй. Үр худалдан авахдаа нэн түрүүн анхаарах зүйл бол түүний баталгаат хугацаа. Хугацаа нь дууссан үрийг суулгаж болох бөгөөд ургах магадлал нь бага байдаг юм шүү.
1. Хөрсөө сонгох
Үр суулгах хөрс нь хөнгөн, сийрэгжүүлсэн байх ёстой бөгөөд энэ нь хэт чийгшлээс сэргийлэхийн зэрэгцээ шаардлагатай хэмжээний чийгийг хадгалж, хөрсөн дахь агаарын солилцоог хэвийн байлгадаг. Хөрсийг сийрэгжүүлэхэд ашиглаж болох зүйлсэд элс, хүлэрт хөрс, вермикулит гэх мэт орно. Жич: Үр болон үрсэлгээ ургуулах зориулалтын шахмал хүлэрт хөрс байвал илүү тохиромжтой
2. Хөрсөө ариутгах
Туршлагаас харахад ариутгаагүй хөрсөнд үрээ суулгахад үр нь ургасан ч гэсэн мөөгөнцөртөх, хөгц ургах гэх мэтээр өвчилж цаашид ургах чадваргүй болдог. Үр ургах явц нь өөрөө биохимийн үйл явц бөгөөд үүнд нүүрс ус, төрөл бүрийн фермент, тэжээлийн бодисууд оролцдог. Иймээс хөрсөө заавал ариутгах шаардлагатай. Ариутгахдаа хөрсөө гялгар уутанд хийж шарах шүүгээнд хийж 2-3 минут эргүүлнэ, мөн шарах шүүгээ байхгүй тохиолдолд хайруулын тавган дээр хөрсөө хуурч болно. Эсвэл хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийж 2-3 хоног байлгаж болох юм. Ингэснээр үр нь янз бүрийн бактериар өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ.
Хөрсөө үр суулгахаас хэд хоногийн өмнө урьдчилан бэлдэх шаардлагатай, шууд ариутгасны дараа хөрсөн дэх хорт бактераас гадна мөн ашигтай бактерууд нь устдаг учир хөрсөндөө эргэн нөхөн сэргээгдэх хугацааг өгөх хэрэгтэй. Хэрэв урьдчилан хөрсөө бэлдэж амжаагүй бол ариутгасан хөрсөн дээрээ өвчингүй эрүүл ургаж буй цэцгийн хөрснөөс бага зэргийг аван хольж болно.
3. Үр суулгах сав бэлдэх, үрээ суулгах
Үр суулгахад ямар сав сонгож болох вэ. Жишээ: нарийн боовны нэг удаагийн хуванцар дээрээ тагтай савыг ашиглаж болно, нэг удаагийн аяга, зэргийг хэрэглэж болно. Эдгээр савны ёроолд илүүдэл усыг гаргах нүх гаргах хэрэгтэй. Нэг удаагийн саванд үрээ суулгахдаа ямар цэцэг гэдгээсээ хамаараад үрний тоо нь харилцан адилгүй байдаг. Учир нь зарим цэцэг үрслэхдээ үндэс нь хурдан ургаж хоорондоо орооцолдох магадлалтай учраас тийм цэцгүүдийг үрсэлсний дараа салгаж суулгахад түвэгтэй байдаг. /Цикламен, абутилон гэх мэт/ Нэг удаагийн саванд суулгахдаа хэрэв таглаагүй бол гялгар уутаар буюу шилээр битүү таглаж вакуумдаж өгнө.
Үрийг дээд тал нь 1 см-ээс ихгүй гүн хөрсөнд суулгана. Яагаад гэвэл үр амьсгалдаг учраас хэт гүн суулгаж болохгүй. Мөн зарим гэрэл их шаарддаг үрийг хөрсөн дээр нь ил суулгадаг. Жишээ: /глоксиния, бегония гэх мэт/ Зарим нэг том үртэй цэцгийн хувьд /гардения, пальма, пеларгония гэх мэт/ үрээ дэвтээх шаардлагатай бөгөөд гумины уусмал, зуун настын шүүсэнд дэвтээж болно. Үрийг маш дулаан орчинд ургуулах хэрэгтэй бөгөөд, хөрсний чийгийг зөв тохируулах хэрэгтэй.
Хэт чийгтэй хөрс нь үрийг ялзруулдаг бөгөөд хэт хуурайшвал үр хатах аюултай. Хөрсөө чийглэхдээ марганцтай буцалсан усыг шүршэгчинд хийж жигд чийглэж өгнө. Вакуумдсан үрний гялгар уутан, таглаан дээр хөлөрсөн усны уур үүссэн байвал арчиж авах хэрэгтэй тэгэхгүй бол ус нь үрлүүгээ унаж уусган алга болгох магадлалтай.
Үр соёолсны дараа бага багаар таслагааны дулаанд дасган агаар оруулж аажмаар тагийг авна. Үр соёолох хугацаа харилцан адилгүй байдаг ба зарим үр 3-4 хоногт соёолдог бол зарим нь 7 бүр хэдэн долоо хоногоор ч хүлээх хэрэтэй болдог. Тийм ч учраас тэсвэртэй ажиглан харж хүлээх хэрэгтэй.
4. Гэрэлтүүлэг
Ихэнх үрийг нэгээс гуравдугаар сард эхлэн суулгах бөгөөд 1 сард суулгасан үрэнд өдөр богино учраас нэмэгдэл гэрэлтэй орчинг \ширээний чийдэн г.м\ бий болгож өгөх хэрэгтэй. Мөн өвөл суулгасан үрэнд нэмэлт гэрэл заавал шаардлагатай. Гэрэлтүүлэг бага байх тохиолдолд үр ургахгүй байх магадлалтай. Үрийг шууд нарны тусах гэрэлд тавьж болохгүй харин арай сулавтар юмуу ойсон гэрэлтэй орчинд тавих ёстой.
5. Шилжүүлэн суулгалт
Үр соёолж томорсны дараа үрсэлгээний савандаа багтахгүй томорч бие биенийхээ ургалтанд саад болж эхэлдэг. Энэ үед нь ххорондын зайг нь холдуулан арай том саванд шилжүүлэн суулгах хэрэгтэй. Ийм шилжүүлэн суулгалтыг соёолж буй үрсэлгээ нь бие даан ургах чадвартай болох хүртэл нь хийнэ.
Энэ үйл явц нь 3-4 удаа давтагдана .Үрсэлгээ маань бие даан ургах чадвартай болж, томрон биежсэн үед нь тохирох саванд нь суулгаснаар та бидний хүссэн цэцэг ургах нөхцөл бүрдэж байгаа юм.
Тарьсан үр бүхэн тань гоёмсог цэцэг болон дэлгэрэх болтугай