Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлэгт АТГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хууль, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, Азийн сан, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нээж, АТГ-ын судалгаа, шинжилгээний газрын дарга Д.Дуламсүрэн хөтөлбөрийн төслийг танилцуулжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхийнхээ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт
-Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэх,
-Хууль зөрчигчдөд нам, улс төр харгалзалгүйгээр ижил хариуцлага тооцож байх жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлэх,
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох,
-Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох,
-Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлж барагдуулах,
-Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оноохгүй байх бодлого баримтлах зэрэг зорилтыг тус тус дэвшүүлсэн.
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан байна.