“Нэгдүгээр ангийнхны бүртгэл хэзээ эхлэх бол” хэмээн зургаан настнуудын эцэг, эхчүүд чих тавин хүлээж буй. Түүнчлэн зарим сургууль бүртгэлээ эхэлсэн сурагтай.
Бүртгэл эхэлсэн эсэхийг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнээс тодруулахад “Нэгдүгээр ангийнхныг бүртгэж эхлэх болоогүй. Өмнө нь гаргасан хамран сургах тойргийг энэ жил шинэчлэн тогтооно. Шинэ байр олноор ашиглалтад орсон, мөн шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор хамран сургах тойргийг шинэчилж байгаа. Ингэснээр сургуулиудын ачаалал нэмэгдэх нь гэж ойлгож болохгүй. Харин элсэгчдийг сургуулиудад тэнцүү хуваарилна. Үүний дараа зөвлөмж гаргаж, бүртгэлийг албан ёсоор эхлүүлэх юм. Барагцаагаар дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхэн үеэр бүртгэх байх” гэв.
Түүнчлэн хүүхдүүдээс ямар ч хураамж, шалгалт авахгүй гэнэ. Бүртгүүлэхэд хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт байхад л хангалттай юм байна.