Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.5 хувиар өсчээ
Хүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 16-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулбал 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байгааг Үндэсний статистикийн мэдээнд дурджээ.
Тодруулбал, үхрийн цул мах 5.3 хувь, хонины ястай махны үнэ өмнөх сараас 7.2 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.3 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна.
Харин өмнөх долоо хоногоос хонины ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул мах 1.6 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, адуу, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.
Нэг кг хонины ястай мах дунджаар 7545 төгрөг байгаа бол үхрийн ястай мах 8230 төгрөг, үхрийн цул мах 10500 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байв.
Харин дээдийн дээд, савласан гурилын үнэ өмнөх сараас 1.5 хувь, өмнөх 7 хоногоос 3.0 хувиар буурсан бол нэгдүгээр зэргийн гурилын үнэ өмнөх сараас 0.6 хувь, II зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн байна.
Цагаан будааны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй байгаа бол элсэн чихэр 0.3 хувиар өсчээ.
Хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундажтай харьцуулбал луувангийн үнэ 1.5 хувиар буурч, төмс 1.0 хувь, байцаа 4.3 хувь, манжин 2.8 хувиар өссөн байна.
Б.Заяа