СӨҮЛ. /Yonhap/. Дөрөв хоногийн өмнө Инчоны боомтоос амралт зугаалгын Чэжү арал руу явж байхдаа живсэн хөлөг онгоцон дотор гурван цогцос хөвж буйг өнөө өглөө Өмнөд Солонгосын шумбагчид олж харжээ.
Сураггүй байгаа 200 гаруй хүнийг аврах, хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Сураггүй байгаа хүмүүсийн дийлэнх нь өсвөр насны сурагчид юм.
470 гаруй хүн тээвэрлэж явсан тус хөлөг онгоцыг огцом эргэсний улмаас живсэн гэж үзэж байгаа билээ.
Хөлөг онгоцны ахмадыг баривчилснаас хэдхэн цагийн дараа өнөө өглөө зорчигчийн бүхээгний цонхон талд гурван цогцос хөвж байхыг шумбагчид харсан ч дотогшоо нэвтэрч чадаагүй аж.
Энэ нь хөлөг онгоцны дотор цогцос байгааг илрүүлсэн анхны тохиодол юм.
Албаны хүмүүсийн хэлснээр, усан доор байх хугацаа нь хязгаартай учраас шумбагчид хөлөг онгоц руу нэвтэрч чадаагүй байна. Мөн живсэн хөлөг онгоцон дотроос ямар нэг дуу чимээ гарахгүй байсан аж. Холбогдох албаны хүмүүс шумбагчдыг хөлөг онгоц руу аль болох хурдан нэвтрүүлэхийг чармайж байна.