Нийслэлийн 113 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэг өнгөрөгч хоёрдугаар сар гарсан.
Тэгвэл тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэгт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдөр гурван настай А.Баян-Эрдэнийг өмдөндөө шээлээ гэх шалтгаанаар уурлаж гуя, өгзөгийг нь алгадан зодож, улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа асаагуураар түлж гэмтэл учруулсан аж.
Хэрэгт Дүүргийн II Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүр хяналт тавин ажиллаж, Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт /тарчлаах/ зааснаар прокурорын яллах дүгнэлт энэ сарын 17-ны өдөр үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн байна.