Цус алдаж үхлийн ирмэгт тулсан үед цус сэлбэвэл даралт хэвийн түвшинд очиж, биеийн ус, давсны хэмжээ тэнцвэржин, тархи, зүрхний цусан хангамж сайжирч, шоконд орж нас барахаас сэргийлдэг. Иймд хүний биед аюулгүй, хадгалалт даах чадвартай цус орлуулах бодис гарган авахаар эрдэмтэд олон жил судалж байгаа. Тэгвэл Шотландын Цус сэлбэлтийн газар, Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хиймэл цус бүтээжээ. Тэдний бүтээгдэхүүн бүх төрлийн цусанд сэлбэхэд тохиромжтой аж.
Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нээлт гэж үзээд буй энэ төслийг 8.5 сая ам.доллараар санхүүжүүлжээ. “Ийм төрлийн судалгаа олон оронд хийдэг ч хүний биед хамгийн аюулгүй нь энэ” хэмээн профессор Марк Турнер хэлсэн байна. Тэд 2016 онд хиймэл цусаа хүн дээр турших бөгөөд амжилттай болбол үйлдвэрлэж эхлэх гэнэ. Урьд нь Пенсильванийн их сургуулийн эрдэмтэн хиймэл цус гаргаж авсан ч зөвхөн хулгана дээр туршилт хийж байжээ.