Эхний 3 сарын байдлаар төрөлт нэмэгдэн, ажилгүйдэл буурсан ч гэмт хэрэг өсчээ
Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний гурван сарын байдлыг илтгэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард 19925 хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 орчим хүүхдээр их байгаа юм.
Бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо 34 295 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000-аар буурсан үзүүлэлт. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас энэ онд 24-30 мянган хүн ажлын байраа алдаж болдошгүй байгаа юм. Ялангуяа худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсад ажлын байраа алдах магадлал өндөр байгаа аж.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 6672 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 500 орчим хэргээр илүү байна. Манай улсад гарсан гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсчээ.
2011 онд 19 мянга 197
2012 онд 22 мянга 89,
2013 онд 25 мянга 312
Үүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нийгэм, эдийн засгийн байдалтай холбон тайлбарласан. Мөн өмнө нь цагдаагийн байгууллага зөрчил, гэмт хэргийг тусад нь бүртгэж, шаардлагатай тохиолдолд зөрчлийг гэмт хэргийн бүртгэлд шилжүүлдэг байсан аж.
Үүнээс болж өмнөх жилүүдэд хуурмаг статистик гардаг байснаас гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлийг цагдаагийн байгууллага дээр нарийн бүртгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл, ирсэн гомдол бүрийг бүртгэж байхаар болсон.
Мөн цагдаа нарын хүртээмжийг нэмэгдүүлснээр иргэд гомдол гаргах нь ихэсчээ.