Амьдралынхаа 15 жилийг онгоцны үйлчлэгчийн ажилд зориулсан Хидер Пүүл хэмээх бүсгүй ажил мэргэжлийнхээ “нууц”-ыг дэлгэсэн “Cruising Attitude” хэмээх номоо гаргажээ. Түүний бүтээлээс сонирхолтой баримтуудыг дээжлэн хүргэж байна.
•“Career Planner” сайтад бичсэнээр онгоцны үйлчлэгч нь сард дунджаар 65-90 цаг нисдэг бөгөөд сардаа 50 орчим цагийг л газарт өнгөрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл өдөрт 12-14 цаг нисэх нь тэдний хувьд хэвийн үзэгдэл байдаг гэнэ. Үйлчлэгчид есхөн цаг амрах ээлжийн хуваарьтай байдаг ажээ.
•Дэлхийд танигдсан АНУ-ын иргэний агаарын тээврийн “Pan Am” (1927 - 1960) компани онгоцны үйлчлэгч нартаа дараах шаардлагыг тавьдаг байжээ. Онгоцны үйлчлэгч нь 1.58 м өндөр, 58 кг жинтэй байх ба гэрлээгүй, хүүхэдгүй байх ёстой аж. Түүнчлэн 32 настайдаа тэтгэвэрт гарах ёстойг онцолсон байна. Энэхүү хатуу шаардлагаас улбаалан бүсгүйчүүд хамгийн ихдээ л 18 сар ажилладаг байжээ. Харин 1990-ээд оноос жингийн хязгаар тавихаа больж, өндөр нь 1.6-1.8 м байх ёстойг зааж өгсөн байна.
•Дэлхийн анхны эрэгтэй онгоцны үйлчлэгч Генрих Кубис / Heinrich Kubis хэмээх Германийн иргэн байсан бөгөөд анхны нислэгээ 1912 онд хийжээ. Харин дэлхийн анхны эмэгтэй онгоцны үйлчлэгч нь сувилагч мэргэжилтэй Эллен Чёрч (1904 - 1965) байсан юм. “United Airlines”-ийн үйлчлэгч тэрбээр 1930 онд анхныхаа нислэгээ үйлдэж байжээ.
•Агаарын тээвэртэй холбоотой топ мэдээ мэдээллийн “Air Traxx” сайтаас гаргасан судалгаагаар хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчтэй орноор Сингапурийг нэрлэсэн байдаг бол “Дэлхийн онгоцны үйлчлэгч нарын холбоо”-ноос Израйлийн “El Al Airlines” компани нь хамгийн хөөрхөн үйлчлэгч бүсгүйчүүдтэйг онцолжээ. Харин хамгийн загварлаг басхүү үзэмжтэй дүрэмт хувцастай компаниар ОХУ-ын “Aeroflot”-ийг нэрлэсэн байна.
•Аль ч улсын нислэгийн компаниуд шинээр авах онгоцны үйлчлэгч нарт ажилд авсан эхний зургаан сард хатуухан шаардлагыг тавьдаг. Улмаар удирдлагуудын үзэмжээр санаанд оромгүй шалтгаанаар халах нь энгийн үзэгдэл байдаг аж. Зарим оронд ажилласан жилээсээ шалтгаалан бусдаас туршлагатай үйлчлэгчийн банзал нь богинохон байдаг байна.
•Хамгийн анх “трансжендер” онгоцны үйлчлэгчийг Тайландын “PC Air” компанид 2011 оноос ажиллуулж эхэлсэн гэнэ. Тус компанид 100 гаруй трансжендер ажилд орох хүсэлт илгээж байжээ. Эдгээрээс дөрвөн “ледибой”-ийг сонгон шалгаруулж нислэгийн багийн гишүүнээр сонгож авсан аж.
•Онгоцны үйлчлэгч нартай холбоотой өөр нэгэн сонирхолтой үйл явдал өнгөрөгч тавдугаар сард тохиосон юм. Энэ нь дэлхийн тэргүүн баячуудын нэг “AirAsia” компанийн CEO Тони Фернандес ба “Virgin Group”-ийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон нарын мөрийнөөс үүссэн хачирхалтай явдал юм. Тэд "Формула - 1" дээр "Virgin Racing" эсвэл "Lotus Racing"-ийн аль нь тэргүүн байр эзлэх вэ гэсэн мөрийг тавьжээ. Энэхүү мөрийнд Ричард Брэнсон ялагдсан тул амлалтандаа хүрч ийнхүү эмэгтэй үйлчлэгчийн дүрд хувирсан байна.
•“The Emirates Airlines” компани онгоцны үйлчлэгч нараа Дубайд амьдрах тансаг зэрэглэлийн тохилог сууцаар хангадаг гэнэ.
•“The Virgin Atlantic” компани онгоцны үйлчлэгч нарынхаа уруулын будгийг захиалгаар хийлгэдэг ба онгоцны багийнхан улаан өнгийн шаахайгаар гоёдог байна.
•“The Singapore Airlines”-д онгоцны үйлчлэгчээр ажилд орохын тулд 3.5 сарын тусгай сургалтад хамрагдах ёстой бөгөөд энэхүү сургалтаар нислэгийн үед хэрхэн чимээ гаргахгүйгээр явах чадварыг онцгойлон эзэмшүүлдэг байна. Мөн бие хамгаалах урлагаас заахын зэрэгцээ онгоцны үйлчлэгч нарт удирдлагаас сонгосон гурван өнгийн хумсны будгаар л хумсаа будахыг зөвшөөрдөг байна.
•Ирландын “The Ryanair” компанийн онгоцны үйлчлэгч нар нислэгийн үеэр хэр их хүнсний бүтээгдэхүүн борлуулснаараа цалинждаг байна.
•“The Thai Airways”-ийн үйлчлэгч нислэгийн болон газардсан үедээ хоёр өөр төрлийн дүрэмт хувцас өмсөх ёстой байдаг. Нисэх буудалд ирэх үедээ үзмэн ягаан өнгийн хувцас, нислэгийн үеэр үндэснийхээ хувцсыг өмсдөг байна. Харин тус компанид ажилладаг хэрнээ өөр үндэстний онгоцны үйлчлэгчийг үндэсний хувцас өмсөхийг хориглодог ажээ.
Playskull.mn
Та бүхэн үргэлжлэлийг “Дээжис” дижитал сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараас уншина уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL