Монгол Улсын хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа эхэллээ. Засгийн Газар, ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх “Глобаль” сангийн санхүүжилтээр энэ судалгааг явуулж байгаа бөгөөд нээлт нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Гэрэлт манал” өрхийн эрүүл мэндийн төвд болов.
Хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг 2014-2015 онд явуулахаар төлөвлөжээ.
Энэ судалгаанд Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу баруун бүсээс Баян-Өлгий, Ховд, Завхан, хангайн бүсээс Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгийг сонгосон байна.
Харин төвийн бүсээс Дорноговь, Сэлэнгэ, Төв, зүүн бүсээс Дорнод, Сүхбаатар аймгийг сонгосон бол Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт амьдарч байгаа 15 ба түүнээс дээш насны хүн амыг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулах юм байна.
Сүхбаатар дүүргийн тухайд 7,10,15,16,18 дугаар хорооны 3000 гаруй иргэнийг судалгаанд хамруулахаар төлөвлөжээ.
Манай улсад сүрьеэгийн халдвар буурахгүй байгаа бөгөөд жилд дунджаар 4500-5000 хүн сүрьеэгийн халдвар шинээр авч байна. Иймд сүрьеэгийн халдвартай хүмүүсийг эрт илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй эхлэх зорилгоор энэ судалгааг явуулж буй гэнэ.