Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр ОХУ руу зугтсан Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр эх орондоо буцаж магадгүй гэнэ. Энэ талаар РИА Новости мэдээлж байна.
Януковичийг энэ жилийн улаан өндөгний баяр буюу Пасхагаар нутаг буцаан гэж оросын хэвлэлүүд бичиж байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 19-нээс 20-нд шилжих шөнө буюу өнөөдрөөс эхлэн ОХУ-д Улаан өндөгний баярыг тэмдэглэж эхлээд байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар экс ерөнхийлөгч Украины Бердянск хотоор дамжин оросын талыг баримтлагчдад эзлэгдсэн Донецк хот руу хамгийн түрүүнд ирж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Украины ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Олег Махницкийн мэдэгдснээр Янукович тус улсын хилээр нэвтэрсэн даруй хууль сахиулах байгууллагын ажилтнуудад түүнийг баривчлах тушаал өгсөн гэнэ.
Украины Прокурорын Ерөнхий газар экс ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг ард иргэдийг олноор нь хороосон, Үндсэн хуулинд хууль бусаар өөрчлөлт оруулсан, төрийн эргэлт хийхээр завдсан зэрэг эрүүгийн хэргийн үүсгэн шалгаж байгаа юм.