Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын албан тушаалд өрсөлдөх хүмүүсийг өнөөдөр Төрийн албаны зөвлөлд бүртгэнэ.
Өмнө нь энэ албан тушаалд өрөлдөх хүмүүст эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, докторын зэрэгтэй хүн байх шалгуур тавьж байсан бол энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан байх шалгуур тавьжээ.
Тэгэхээр нарийн мэргэжил, менежментийн ухаан, гадаад харилцааны ур чадвар шаардсан энэ албан тушаалд анагаах ухааны боловсролтой л бол сумын эмнэлгийн дарга, аймгийн эмнэлэгт тасгийн эрхлэгч хийж байсан хүн ч сууж болох шалгуур тавьжээ.
Удирдах албан тушаалд 15 жил ажилласан хүн гэхээр ахимаг насны хүнийг сонгон шалгаруулах нь.
Төрийн албаны зөвлөлийн вэбсайтаар зарласан Гэмтлийн эмнэлгийн захирлын албан тушаалд өрсөлдөх хүний шалгуур үзүүлэлт анхнаасаа ямар нэг хүнд тохируулсан мэт харагдаж байна хэмээн хардах хүн ч таарав.
Юутай ч энэ албан тушаалд ямар хүмүүс бүртгүүлж, сонгон шалгаруулалт хэрхэн явуулахыг харах л үлдлээ.