“Дан дээл”, “давхар дээл” гэдгээр нь долоон буудлын Должин эмээ ч андахаа байсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болж, батална.
“Шийдвэрлэх” гэж тодорхойлж болох анхны хэлэлцүүлгээс хуулийн хувь заяа хаашаа эргэх нь ерөнхийдөө тодорчихсон. Өөрөөр хэлбэл, 2014 оны долдугаар сарын 1-нээс энэ Засгийн газар халаагаа өгөх, эсвэл Ерөн хий сайд болон үндсэн чиглэлийн яамдыг толгойлох сайд нараас бусад нь “дан дээл”-тэй болох албан ёсны шийдвэр хоёр, гуравхан хоногийн дараа гарах нь. Ингэж нэг юм эцсийг нь харах нь уу даа гэтэл Ерөнхийлөгчийг төслөө татаж ав гэж улайм цайм шаардах боллоо.
Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүн “Би “давхар дээл”-ийг дөрвөн удаа өмсчихсөн болохоор ямар нүүрээрээ буруу гэж хэлэх юм бэ” гэж ирээд л “Энд яригдаж байгаа асуудлаарх Үндсэн хуулийн заалт тун боломжийн. Би Н.Алтанхуягийн оронд байсан бол УИХ-аас хоёр, гурван сайд авч, бусдыг нь гаднаас бүрдүүлэх байсан. Үндсэн хууль дахь “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь зөвхөн боломж олгосон заалт.
17 гишүүн-сайд нь ангийнхнаасаа нэг нэг гишүүн “дааж аваад” юуг ч зүтгүүлэхэд зүтгүүлэхээр нөхцөл байдал үүсчихээд байна.
Улс төрийн нөхцөл байдлыг хуулийн зарчимтай хутгаж хаячихаад түүндээ орооцолдож, хаашаа ч хөдөлж чадахгүй болчихоод байна. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл бол Үндсэн хуулийн заалтыг “хөмрүүлсэн” зүйл. Санаачилсан хүн нь төслөө татаж авах хэрэгтэй.
Сонгуульд ялсан нам толгой хэдийгээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулдаг нь парламентат ёс тогтсон аль ч оронд байдаг жишиг. Нийтийн жишгээс гажууд зүйл яагаад хийх гээд байгаа юм бэ. Миний хэлж байгаа олон нийтэд таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ таалагдах өдөр ирнэ шүү” гэж байсан бол Ц.Даваасүрэн гишүүн бүр “Батлахгүй байвал яасан юм бэ” гээд санал хураалтад оролцоогүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Нарийн яривал Үндсэн хуулийн асуудал хөндөгдөх төвөгтэй зүйл” гээд хууль баталтал “Зай ч байна, лай ч байна” ухааны юм ярьсан.
Ийнхүү манай төрийнхний толгой бүр эргэж гүйцээд байна. Нөгөө “үхэхээс бусдыг үзсэн” гэдэг шиг өргөн баригдсанаасаа хойш өч төчнөөн “зовлон” туулж, өдийг хүргэсэн төслийг “Бүр цаашаа, bye bye” гэвэл арай ч хэтэрнэ ээ. Хэсэг нөхөр “Дээл улстөржүүллээ” гэж жагсаал хүртэл хийсэн, хангалттай биш гэж үү.
Энэ хууль манайд ус, агаар шиг хэрэгтэйг хэн ч хэлнэ, мэднэ. Үүнийг нотлох гэж засаглалын харилцаа, тэнцвэр, хяналт, хариуцлага, ашиг сонирхлын зөрчил, хууль тогтоох үйл явц, УИХ-ын гишүүдийн ирц гэхчлэн элдвийг тоочиж, үндэслэл боловсруулах шаардлагагүй. Зүгээр л “засаглалын хямрал” гээд тодорхойлчихсон нь шулуухан. 17 гишүүн-сайд нь ангийнхнаасаа нэг нэг гишүүн “дааж аваад” юуг ч зүтгүүлэхэд зүтгүүлэхээр нөхцөл байдал үүсчихээд байна.
Нэрэн дээрээ УИХ төрийн эрх барих дээд байгууллага ч нэдэр дээрээ Засгийн газар УИХын дээр гараад тухалчихсан. Эцсийн эцэст Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг байгаагүй, байдаггүй, байсаар л байхыг бид бүгдээрээ л мэднэ шүү дээ. Тэгэхээр галт тэрэг хөдөлсөн дээр нь боломжийг ашиглая. Одоо л биш бол боломж дахиж олдох нь юу л бол. Харин ч одоо цаг хугацаа хийгээд нөхцөл байдлын хувьд хамгийн тохиромжтой үе нь байх.
Ердөө л Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч байсан дээр чиглэлийн сайд нарыг нэмснээр Үндсэн хуультай зөрчилдөх асуудал үгүй болсон. Нөгөө талаар шинэ хуулиар далимдуулж Засгийн газартаа засвар хийгээд авах нь Н.Алтанхуягт ашигтай. Өөрөө өвдөг шороодолгүй үлдэж болохоос гадна болдоггүй хэдэн сайдаасаа хэрүүл уруулгүй салах хамгийн хялбар гарц бол энэ.
Баримталсан бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээнийх нь үр дүнд улс орны эдийн засаг тамираа барчихаад байхад Засгийн газрын толгойг илээд сууж байж таарахгүй.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчээ гэж Ардын намынхан амны уншлага болтлоо хэлж ирснийг, ард олон нь аргаа барж суугааг Засгийн газар сая л хүлээн зөвшөөрлөө. Тэд эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрөгч баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн байна лээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд үзэх санаатай байгаа юм байна л даа. Тэгэхээр энэ хуулийг ашиглаад ч болов эдийн засгийг элгээр нь мөлхүүлснийх нь хариуцлагыг Засгийн газарт үүрүүлэх хэрэгтэй.
“Давхар дээл тайлах” хуулийн төслийг засгийг зодох муна болгож ашиглаад байгаа болохоос биш уг нь тусдаа асуудал. Хуулийн төсөлтэй төсөлгүй хариуцлага тооцох ёстой болчихоод байгааг улс төрийн хийгээд нийгмийн шаардлага гэж үзвэл зохино. Хариуцлагаа харин яаж оноох нь УИХ-ын мэдэх асуудал. Алдаагаа засахгүй бол, засвар хийхгүй бол болохоо байлаа гэдгийг хаана хаанаа мэдсэн шиг байна.
Ганцхан саналын зөрүүгээр шийдэгдсэн анхны хэлэлцүүлгийн санал хураалтын үеэр эрх баригчдаас хэд хэдэн хүн эсрэг санал өгсөн. Тэдний дунд салбарын сайд ч бий. Энэ бол хүссэн, хүсээгүй АН-д ан цав гарсны нотолгоо, Засагт хөдөлгөөн орохын урьдач нөхцөл биз. Дээрх асуудлаарх анхны хэлэлцүүлэг дуусмагц зарим гишүүн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар байр сууриа ил тод илэрхийлсэн харагдсан.
МАНАН байж болох талаар ч ярьсан л байна лээ. Шинэ Засгийн газрын талаарх яриа хөөрөө арай эрт байж мэдэх ч АН, МАН дахин нэг хөнжилд орох нь утгагүй, аль алинд нь ашиггүй гэдгийг эрхбиш мэдэж байгаа байлгүй.
Засгийн газар огцрох бол байдаг л зүйл. Баримталсан бодлого, хэрэгжүүлсэн арга хэмжээнийх нь үр дүнд улс орны эдийн засаг тамираа барчихаад байхад Засгийн газрын толгойг илээд сууж байж таарахгүй. Харин хуулийн төсөл бол Монгол Улсыг засаглалын хямралаас гаргаж магадгүй сүүлчийн оролдлого гэдгийг ухаарах цаг болжээ.
Тиймээс хуулиа ч баталъя. Засагтаа ч засвар хийе. Энэ бол мөнөөх ухаалаг төр бүрдүүлэх зорилтын мөн чанар билээ.
Б.Номин