Монголоор дүүрэн Хятадууд боллоо. Удахгүй манай улс Хятадын харьяат болох нь. Монгол Улсад өдөрт дунджаар 400-500 гаруй Хятад иргэн орж ирж байна гэсэн янз бүрийн л мэдээлэл гардаг. Зарим нь ч үнэний ортой л байх.
Хөдөөгийн алс хязгаар нутгууд бараг л Хятадуудын эзэмшил аятай болчихсон. Бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцээд өдөрт хэдэн арав, зуугаараа орж ирдэг нь ч үнэн л байх. Харин Монгол Улс тусгаар тогтнолоо алдаад, Хятадын харьяанд орчихно гэдэг юу л бол. Тэгж муу ёрлоод байх шаардлагагүй.
Уг нь хүн амын тооны нэг хувиас хэтрэхгүй байхаар гадаадын иргэдийг эх орондоо оруулж ирдэг энэ тэр гэсэн журам байх шиг байгаа юм. Тэр дундаа нэг улсын иргэнийг 20 мянгаас хэтрүүлэхгүй байх ёстой гэж байгаа. Харамсалтай нь манайхан энэ мэт журам маягийн юмаа дагаж мөрдөх гэдгийг огт мэддэггүй.
Ер нь Монголд ажиллах хүчин хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Зам, барилгын ажлыг өөрсдийн хүчээр хийе гэвэл манайд тийм хэмжээний ажиллах хүч бий бил үү. Дээрээс нь мэргэжилтэй ажиллах хүч үнэхээр дутагдалтай. Хэдийгээр шинээр бэлтгэж байгаа хэдий ч хүрэлцээ муутай байгаа нь яах аргагүй үнэн. Нөгөө талаар манайд тоосго зөөгөөд, шавар зуураад явах сонирхолтой хүн хэд байгаа билээ. Бүгд л их, дээд сургууль төгсч, диплом өвөртөлсөн болоод сандлын ард сууж, хүн захирах дуртай болчихсон.
Барилга барьж байгаа хүнийг бараг л нийгмийн доод давхарга аятай үздэг болчихож. Ийм үед гаднаас ажиллах хүч оруулж ирж байж л барилга байшингаа барьж, замаа тавихаас өөр яах ч билээ. Энэ талаас нь аваад үзвэл ажиллах хүч хэрэгтэй гэвэл тийм. Гэхдээ квот тогтоох цаг аль хэдийнэ болчихоод байгаа.

Жил бүр л Засгийн газраас гадны ажилчдын тоог багасгах талаар хатуу бодлого баримтална гэж ярьдаг. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын эхээр Гадаад хэргийн сайд Л.Болд мэдээлэл хийж, “тодорхой компаниуд хуулийн хүрээнд Засгийн газарт Хөдөлмөрийн яамаар дамжуулан өргөдөл гаргаж ажилчин оруулж байгаа юм. Гэхдээ Засгийн газар өмнөх жилүүдээс илүү хатуу бодлого баримталж байгаа гэнэ. Өмнөх жилүүд шиг олон арван мянгаар нь оруулахгүйгээр үнэхээр Монгол хүн ажиллах боломжгүй тиймэрхүү салбаруудад л зөвшөөрөл өгч оруулж байгаа. Одоогоор бүтээн байгуулалтын үе эхэлж байгаа болохоор тодорхой хэмжээгээр Хятадууд ирж байгаа, тэд намар гэхэд буцна. Гэхдээ Монголчууд гаднаас биш өөрсдөө ажилчин бэлдэж мэргэшүүлэх, ажлын байр олгох талаар хатуу бодлого баримталж цаашдаа орж ирэх гадаадын ажилчдын тоог багасгана” хэмээн ярьж байлаа.
Гэсэн ч өнгөрсөн жил урьдынхаасаа ч илүү олон Хятад ажилчин манай улсад орж ирсэн талаар хэвлэлээр шуугиж л байлаа. Өнөө жил ч гэсэн Хятадын ажилчдын квотыг бууруулна гэж яриад байгаа. Гэхдээ ажил хэрэг болох эсэх нь тодорхой биш байна. Учир нь эрх мэдэлтнүүд Хятад ажилчдыг оруулж ирж бизнес хийдэг тухай маш ихээр яригдах боллоо. Олны үг ортой гэдэг. Эрх мэдэлтнүүд жил бүр л гаднаас орж ирэх ажиллах хүчийг бууруулна гэж өнгөн дээрээ ярьдаг ч цаанаа Хятадаас хүн оруулж ирэх бизнест хутгалдаж, ашиг олж байдаг ч байж болох. Ийм байхад манай улс хятадуудын хөлд дарагдахгүй гээд ч яах билээ.
Уг нь бид барилгаа, замаа гадны ажиллах хүчээр бариулчихаад, өөрсдөө тэр зуураа мэргэшээд сууж байдаг бол сайнсан. Яг дарга нарын яриад байгаа шиг. Гэхдээ тэгж мэргэшүүлэх ажилд ч дарга нар шамдахгүй байна шүү дээ.
Хэрвээ манайхан өөрсдөө мэргэжлийн ажиллах хүч олонтой болчихвол ашигтай бизнес нь зогсчих гээд байдаг биз. Ээ дээ, энэ дарга нар уу, эх орноо бодохоосоо илүү их мөнгө олохыг л хүсэх юм даа.
О.Уянга