Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн барилгад нуралт үүсчээ.
Тус сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Өнгөлгөөний тоосгон хана хөндийрч нуралт үүсэх болсон тус барилгын зураг төслийг барилгын зургийн институтэд боловсруулж 1974 онд холболт хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг хотын барилга трестийн 2-р контор гүйцэтгэж 1976 онд ашиглалтад оруулжээ.
Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт, гадна зам зэрэгт хэсэгчилсэн засвар хийгдэж байсан аж.
Харин арванхоёрдугаар сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсэн хэсэг, дахиад нурж болзошгүй дөрвөн хэсэг байгаа юм.
Барилгыг яаралтай засварлахад 210 сая төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн барилгын гэмтэл, нуралттай яаралтай танилцаж, урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.