Эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор байгуулсан Хөгжлийн банк өнгөрсөн оноос ашигтай ажиллаж эхэлжээ. Өнөөдөр тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дэлгэрэнгүй тайлагнасан юм.
Өнгөрсөн сарын 31-ний байдлаар Хөгжлийн банк нийт 2.5 их наяд төгрөгийн зээл олгож, нийт актив нь 4.5 их наяд төгрөг болж өсчээ.
Дэлхийн II дайны дараа олон орны төр засаг бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг дангаараа гаргаж чадахгүй болсон байдаг. Энэ үед Хөгжлийн банкуудыг анхлан байгуулсан түүхтэй. Өнөөдөр тэдгээр банкууд 60 жилийн түүхтэй болж, дэлхий даяар 500 орчим Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж байна.
Харин манай улсад 2011 онд Хөгжлийн банкийг байгуулсан юм. Хэдийгээр харьцангуй богино хугацаанд ажилласан ч тэд хангалттай эх үүсвэр бүрдүүлэн, мега буюу томоохон төслүүдийг тасралтгүй санхүүжүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэж байгаа юм байна.
Хөгжлийн банкны хувьд зөвхөн УИХ, ЗГ-аас баталсан төсөл, хөтөлбөрт л санхүүжилт олгодог. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын олгох боломжгүй байдаг, томоохон хэмжээний, урт хугацаатай санхүүжилтийг бүтээн байгуулалтын төслүүдэд олгодог юм.
Одоогоор тус банк Чингис бонд, өөрийн эх үүсвэрийн санхүүжилт, Самурай буюу Үйлдвэржилтийн бонд гэсэн гурван эх үүсвэрээс хөрөнгө босгоод байгаа юм.
Хуульд зааснаар Хөгжлийн банк арилжааны банкуудтай өрсөлдөх эрх зүйн үндэс байхгүй. Гэхдээ тус банк үр ашигтай ажиллах ёстой. 2013 онд 35 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашиг олсон бол энэ оны эхний улирлын тайлан ч эерэг үзүүлэлттэй гарчээ.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Мөн 1.8 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулаад байгаа юм байна. Хүүтэй зээлсэн бондын хөрөнгийг Монголбанкны тусгай дансанд хадгалах нь алдагдалтай гэх шүүмжлэл 2012 онд гарсан. Энэ дагуу ЗГ-ын тогтоол гарч, Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болжээ. Харин бондын хөрөнгө арилжааны банкаар дамжин, Хөгжлийн банк руу шилжсэн гэх мэдээллийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат эрс үгүйсгэлээ.
Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрийн санхүүжилт болох 580 сая ам.долларыг Монголбанкин дахь тус банкны данс руу, Чингис бондын хөрөнгийг Монголбанкин дахь Төрийн сангийн данс руу нь , Самурай бондын хөрөнгийг мөн л Монголбанкин дахь тус банкны данс руу шууд шилжүүлсэн гэж банкны удирдлага мэдээлсэн юм.