ЭМШУИС өөрийн бааз эмнэлэгтэй болно. Японы ЖАЙКА байгууллагын тусламжаар 150 ортой бааз эмнэлэг байгуулахаар гэрээ хэлцэл хийж, зураг төслийг нь бэлэн болгосон байна. Их сургуулийн эмнэлгийг Ботаникийн цэцэрлэгт зургаан га газарт барихаар болсон бөгөөд барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Мэдрэл, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүхий л төрлөөр тусламж үзүүлэх их сургуулийн эмнэлэг Баянзүрх дүүргийн иргэдэд тусламж үзүүлэхийн зэрэгцээ нарийн мэргэжлээр суралцаж буй резидент эмч нарыг сургах, дадлага хийх бааз суурь болох юм.
Зах зээлийн нийгэмд шилжсэн, эмнэлгүүд ачаалал ихтэй болсноор эмч мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эмнэлэгт дадлага хийлгэх бололцоо хомс болсон. Тиймээс их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх шаардлага гарсан байна.
Их сургуулийн эмнэлгийг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.