Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ асуултыг Үндэсний аудитын газрын удирдлагуудаас асуулаа.
Тэрээр "Монголбанкинд хийсэн аудитын дүнг сонирхмоор байна. Алдагдал нь ямар хэмжээнд хүрсэн бэ. 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа гэсэн мэдээлэл би авсан. Монголбанкны алдагдлыг улсын төсвөөс нөхнө гэсэн хуулийн заалттай. Гэнэт төсөв дээр Монголбанкны алдагдлыг нөхнө гээд ороод ирэх юм биш биз дээ" гэв.
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад "Бидний өнөөдөр танилцуулж буй, 2013 оны үйл ажиллагааны тайлан бол 2012 оны гүйцэтгэл дээр хийсэн дүн. 2013 оны гүйцэтгэлд аудит хийгээгүй байгаа учир хариулт өгөх боломжгүй. Зургадугаар сарын 10-ны дотор тайланг хийж, УИХ-д өргөн барих ёстой" гэсэн хариулт өглөө.