1870 оны 4-р сарын 22-нд Владимир Ильич Ленин (Ульянов) хуучны Симбирск хотод төржээ.
Ленин хэмээх нууц нэрээр алдаршсан тэрбээр 1917 оны Октябрийн хувьсгалыг зохион байгуулагч, удирдагч, Ардын Коммиссаруудын Зөвлөлийн (засгийн газар)-ийн дарга, Дэлхийн түүхэн дэх анхны социалист төрийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай юм.
Өнөөг хүртэл Улаан талбай дахь түүний бунханд занданшуулсан шарил нь бий. Энэ нь хувьсгалын их удирдагчийн шарил гэхээсээ илүү ЗХУ-ын анагаахын шинжлэх ухааны томоохон амжилт болон үлджээ. Мавзолейн дэргэдэх лаборатори 1939 онд байгуулагдсан бөгөөд дээд зэргийн нууцлалтай байгууламжийн тоонд багтаж, олон арван шилдэг мэргэжилтэн ажиллаж байсан юм.
Өнөөдөр Лениний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулан түүний зарим алдарт ишлэлээс хүргэе.
-Бүх урлагаас хамгийн чухал нь кино урлаг юм.
-Бид утопи үзэлтнүүд биш. Ямар ч мэргэжилгүй ажилчин, тогооч хүүхэн нэн даруй төрийн удирдлагыг гартаа авч чадахгүй гэдгийг бид мэднэ.
-Алдааг хүлээн зөвшөөрөхөөс, тэдгээрийг засан залруулахаас бүү ай. Үүнийг засаж чадвал та дээд талд байх болно.
-Өчигдрийн алдаагаа задлан шинжилснээр бид өнөөдөр болон маргаашийн алдаанаас зайлсхийж сурдаг.
-Хэрэгтэй үгсийг салхинд хаях хэрэггүй
-Хувьсгалч онол байхгүй бол ямар ч хувьсгалт хөдөлгөөн байхгүй.