Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих холбоо болон Хэнтий, Дорнод, Төв аймгийн малчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн "Дөрөвдүгээр сарын 18-нд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “мал өссөн нь хуц ухнын хийсэн ажил” хэмээн малчдын хөлс хөдөлмөрийг үгүйсгэлээ. Өөрөө хөдөө орон нутгаас төрж УИХ-д сонгогдсон, сум нэгдлийн дарга явсан хүний үр хүүхэд байж ингэж хэлсэнд гомдолтой байна" гэдгийг хэллээ.
Хэнтий аймгийн Биндэр сумын Б.Бадарч "Монголын малчин ардыг хуц ухнаас дор үзлээ. Монгол орныг өнөөдөр малчин, мал хоёргүйгээр төсөөлж болох уу. Малчин ардын гал голомтод төрөөгүй үр удам өнөөдөр монголд байна уу. Миний өнөөдрийн хүч хөдөлмөрийг хуц ухнаас долоон дор үзэж байгаад хэлэх үг олдохгүй байна. С.Бямбацогтыг 155 мянган айл өрхийн 1 сая гаруй малчин ардаас уучлал гуйхыг шаардаж байна. Эртнээс уламжлагдсан Монгол ёс заншил, өв уламжлалыг зуунаас зуунд хадгалж хамгаалж ирсэн нь малчид. Байгалийн хүнд бэрхшээл шалгарал бүхнийг даван туулж жилийн дөрвөн улиралд өглөөнөөс орой хүртэл тасралтгүй хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчид" гэв.